АТГ-ын даргын томилгоонд АН саад хийсэн үү
 Ерөнхийлөгчөөс энэ сарын 4-нд Авлигатай тэмцэх газрын даргаар Хүрэлсүхийн Энхжаргалыг томилуулахаар УИХ-д санал хүргүүлсэн байна.

Гэвч энэ асуудлдыг өнөөдрийг хүртэл шийдээгүй байгаа юм. Авлигатай тэмцэх газрын даргыг томилох асуудлыг УИХ-д өргөн барьснаас хойш долоо хоногт багтаан хэлэлцэн томилох ёстой. Гэвч АН-ын бүлэг завсарлага авсан. Завсарлагын хугацаа нь дууссан энэ долоо хоногийн УИХ, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд Авлигатай тэмцэх газрын даргыг томилох асуудлыг оруулаагүй байгаа юм.

Үүнийг сөрөг хүчний зүгээс хууль бус завсарлага хэмээн үзэж байгаа илэрхийлсэн. Ингэж үзэх ч үндэслэл бий. Тодруулбл, УИХ-ын Дэгийн тухай хуульд “Хугацааг нь тусгайлан заасан асуудлыг хэлэлцэх үедээ зайлшгүй завсарлага авах шаардлага гарвал хуралдаан даргалагч уг асуудлыг хугацаанд нь шийдвэрлэхэд саад болохгүй байхаар завсарлага өгч болно” гэсэн заалт байгаа. Гэсэн ч хэлэлцэн шийдвэрлэх хуулийн хугацаа нь тулчихсан байхад АН-ын бүлэгт Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат завсарлага өгсөн юм.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-05-24 09:11:33
    Ямар боловсролгүй хурандаа-ерундаагаар яах ч юм билээ дээ.Хоосон хүн горьдоогоод.Цаад нөхөр ч гэсэн бас мэдлэгийнхээ хэмжээг мэдэж байл даа.
    202.9.41.205
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-05-24 02:08:39
    Монголд хууль үйлчилдэг юм уу? Худлаа хуцаж байхаа болих хэрэгтэй.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2016-05-24 09:13:14
      Эзэнгүй төртөй оронд хууль байдаггүй биздээ.
      202.9.41.205
      Мэдэгдсэн Хариулах