К.Сен-Санрс “Амьтдын Ертөнц” хүүхдэд зориулсан концерт болно
Улсын Филармонийн Морин хуурын чуулгын ах эгч нараас нь бяцхан дүү нартаа зориулж “Амьтдын Ертөнц” хөгжмийн  концертоо тун удахгүй тоглох гэж байна. “Амьтадын Ертөнц” тоглолт нь хөгжмийн зэмсгээр амьтдын дуу авиа, зан чанарыг дүрслэн дуугаргаж хүүхэд багачууддаа хөгжмөөр дамжуулан олон төрлийн танин мэдэхүйн мэдлэг олгох зорилготой билээ.  Уг тоглолт нь ЕБС-н өмнөх бүлэг болон дунд сургуулийн хүүхдүүдэд зориулан Камиль Сен-Сансын бүтээн тууривсан зохиолыг,  Удирдаач СТА Д.Түвшинсайханы удирдлагаар Монгол улсын Морин хуурын чуулгын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглоно.
 
Тоглолт 2016 оны 05-р сарын 29-ны 15:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болно. Тасалбарыг улсын Филармонийн кассаар болон www.ticket.mn сайтаар худалдаалж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.