11 дүгээр сургуулийн барилгыг өргөтгөнө

Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” захирамж гаргалаа. Захирамжаар Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаас нийслэлийн Засаг даргад эрх шилжүүлэн хэрэгжүүлж буй  хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалтыг батлав.

Батлагдсан төсөл арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж  ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын  газарт  даалгалаа.

Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт  тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстээс мэдээллээ.
 

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДААС НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАД ЭРХ ШИЛЖҮҮЛЭН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ  ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН
ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ
 
                                                                                                               /сая төг/
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил  2016 онд санхүүжих
1 Цэцэрлэгийн барилга /Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо/ 1094,0
2 Сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудал /Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр сургууль/ 340,0
3 Цэцэрлэгийн барилга /Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо/ 300,0
4 Цэцэрлэгийн барилга  120 ор /Сонгинохайрхан дүүрэг,   19 дүгээр хороо, 26 дугаар цэцэрлэг/ 168,0
  ДҮН 1902,0
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.