Байнгын хорооны даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д хуралдана. Хуралдаанаар  Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудал /санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/,  Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөрШүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/,   Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Цог 2015.06.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/, Арбитрын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд  анхны хэлэлцүүлгийг хийнэ.

Мөн Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д хуралдаж, Байнгын хорооны даргыг чөлөөлөх, сонгох тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/, Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.05.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/,  Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшүүлэх тухай санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ.
 
Харин Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаарх иргэдийн өргөдлийг судлан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэх тухай хуралдах бол Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд  Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Оюун 2016.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/,   Киноны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-05-24 01:23:27
    Киноны хууль л дутаж гэнэ дээ цаашдаа дууны, бүжгийн, жүжгийн хууль гэж гарах байхдаа аргаа барсан гэдэг нь