З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар, Ц.Цолмон нарыг чөлөөлнө
 “Шударга ёс” эвслийн гурван сайд Засгийн газарт байгаа. Тодруулбал, Шадар сайд Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нар Засгийн газрын бүтцэд ажиллаж буй. Харин “Шударга ёс” эвслийн бүлэг задсарсан учир сайд нарыг албан үүргээс нь чөлөөлөхөөр болсон байна.

Энэ тухай Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АН-ын дарга З.Энхболд, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, намын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр нарт хандан албан тоот илгээлээ. Уг албан тоотод Шийдлийн Засгийн газрыг хамтран байгуулсан МАХН-ын сайд нарыг албан үүргээс нь чөлөөлөх тухай мэдэгджээ. Мөн Ерөнхий сайд тэднийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх уг асуудлыг ойрын хугацаанд УИХ-д өргөн барина хэмээн албан бичигтээ дурджээ.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-05-24 01:16:48
    Таны бүрэн эрхийн асуудал урьдчилж бичиг явуулаад байх хэрэггүй шууд л саналаа тавих байсан юм тоглоомыг хүүхэлдэй нь мэдэгдээд урьдчилж бичиг явуулаад л