Төрийн ордон 2007 онд нурах дөхсөн. Өөрөөр хэлбэл баруун талд нь тааз нурж, эцэст нь их танхим дахь доргилтоос л боллоо гэсхийгээд өнгөрч байж билээ. Тухайн үед УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Д.Шаравдорж нэг бус удаа ‘Төрийн ордны Их танхимын аюулгүй байдал талаас авч үзвэл түүнд нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулж болох эсэх, энэ арга хэмжээнд оролцож буй хүмүүсийн амь насанд аюул учрах бодит нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллагаар албан ёсны дүгнэлт гаргуулах нь зүйтэй” хэмээн хүсэлт хүргүүлсэн байадаг. Мэдээж мэргэжлийн байгууллагын хяналтад нурах дөхсөн барилга тэнцээгүй.
Төрийн ордны барилгын суурийг 1947 оны дөрөвдүгээр сард тавьж, 1951 онд ашиглалтад оржээ.1954 онд ордны цогцолборын нэгэн хэсэг болох бунхант индэр баригдсан байна. Ордны барилгад 1961, 1981, 2006 онуудад өргөтгөл хийсэн бөгөөд үүнээс хойш 20 жилийн дараа хоёрдахь өргөтгөл хийгджээ. Мөн ордны ажлын өрөө танхимуудыг ээлж дараалан засварладаг бөгөөд нэг өрөө 6-7 жилийн дараа засварт ордог байна.
Тэгвэл одоогоос 12 жилийн өмнө УИХ-ын гишүүн асан, дипломатч З.Саираан Кувейт улсаас Парламентын шинэ ордон барих зориулалтаар 10 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэх хөрөнгө оруулалт шийдүүлсэн юм. Гэвч мөнгө нь бэлэн ч газар олдохгүй байсаар өдийг хүрсэн.
Ордныг Төрийн ордны арын цэцэрлэгийг нурааж оронд нь барина гэж нэг хэсэг шуугиад иргэд болоод УИХ дахь Ногоон бүлгийн тэмцлээр чимээгүй болсон. Нэг ч мод бут гэмтээлгүй “дүүжин” маягаар барина гэж хэсэг сурталчилсан. Мөн Их тэнгэрийн аманд, Яармагт, бүр болиод Дархан-Уул аймагт УИХ-ын ордныг барина гэж хэлэлцэж байсан.
Тэгвэл төрийн шинэ ордныг барих асуудал домог болон үлдэж байгаа бололтой. Парламентын ордон барихад зориулах 10 гаруй тэрбэм төгрөгөөр эмнэлэг бариулахаар болсон гэх бор шувуу ордноос “нисэх” болов. УИХ-ын дарга З.Энхболд парламентын ордон барих гэж байсан Кувейт улсын тусламж 10 гаруй тэрбум төгрөгөөр эмнэлэг бариулах чиглэлийг Ерөнхий сайдад өгчээ.
Учир нь 12 жилийн өмнөх 10 гаруй тэрбум төгрөгийн ханш унаж, Төрийн ордон барихад хүрэлцэхгүй болсон гэнэ. Иймээс эмнэлэг барихаар шийдсэн аж. Иймээс Монгол Улсын Засгийн газар, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сантай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичигт нэмэлт, өөрчлөлт оруулж зөвшилцөхөөр болоод байгаа гэх. Ийнхүү олон он дамжин яригдсан парламентийн шинэ ордон барих асуудал төгсгөл болж байгаа бололтой.

П.УНДРАМ
Оллоо.мн
Оллоо.мн