Өнөөдөр болох үйл явдлууд
09:00 цагт: Олон улсын санхүүгийн нийгэмлэгийн ЖДҮ- ийн санхүүгийн салбар хуралдаан Блью скай цамхагт эхлэнэ.

09:00 цагт: Сургалт-судалгаа-бизнесийн инноваци” сэдэвт олон улсын бага хурал МУИС-н ЭЗС IV байр 2 давхарт 221 тоотод болно.

09:30 цагт: Монгол-Солонгосын түүхч, археологичдын холбооноос 2 орны хамтарсан “Монгол-Солонгосын түүхийн ойлголт, судалгааны өнцөг” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг  ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн I байрны 4 давхрын хурлын танхимд зохион байгуулна. /оффицеруудын ордны урд/

11:30 цагт: Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 4 дэх жилдээ зохион байгуулж байгаа “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны үзүүлэх тоглолт, иргэн-цэргийн бахархлын өдөр, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, “Хурд” хамтлагийн “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” тоглолт 05 сарын 28-нд Чингисийн талбайд болох гэж байна. Үүнтэй холбогдуулан НЗДТГ-ын А зааланд хэвлэлийн бага хурал зарлалаа.

14:00 цагт: ГХЯ-ны "Мэдээллийн цаг" хуралтай. Энэ удаагийн хуралд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцоно.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.