Автобусаа угаахад яана аа
“Түмнийхээ дунд түгжирнэ ээ”, “Олонтойгоо явах сайхан” гэх мэтчилэнгээр нийтийн тээврээр зорчдог хүмүүс нэгнээ явуулах нь бий. Өглөө, оройдоо хөл залгуулж, гэрт минь дөхүүлдэг унаа бол нийтийн тээвэр. Тиймээс энэ л унаагаараа үйлчлүүлсээр ирсэн, бид. Тэгвэл нийтийн тээврийнхэн сүүлийн жилүүдэд шинэчлэл хийгээд, ухаалаг карт уншуулдаг болсноос хойш хүмүүс урд хаалгаар нь орж, хойд хаалгаар нь буугаад л эмх цэгцтэй болсон гэж жигтэйхэн.
 
Харин нэг л зүйл хуучин хэвээрээ. Энэ бол автобусны цэвэрлэгээ. Цонхоор нь шороо бургиж, доргилтод шалан дээрх шороо нь босно. Суудлынх нь бүрээс, цонх шил гээд цаанаа л өнгө үзэмжгүй, бохир гэж жигтэйхэн. Шороонд дарагдчихсан, хүмүүсийн хаясан чихрийн цаас, ундааны сав тэргүүтэй хог шалаар нь нэг хөглөрсөн байдалтай л зорчигчдыг тээвэрлэдэг.
 
Автобусанд суух бүртээ ариун цэвэр, үйлчилгээний соёлд нь өөрийн эрхгүй бухимдаад буух үзэгдэл бараг өдөр бүр гардаг. Автобусны ариун цэвэр гэж хэзээ ч шийдэгдэж үзээгүй асуудал үйлчлүүлэгчдийг одоо ч уцаарлуулсаар байгаа гэхэд хилсдэхгүй. Түүнчлэн автобусны хаалганы хажууд хогийн сав байсаар атал хүмүүс хажуугаар нь хэнэг ч үгүй шидэлдэг байх нь энгийн үзэгдэл гэлтэй. Ийм л дүр зураг өдөр болгон үзэгдэнэ.
 
Саяхны нэг өдөр III, IV хороолол чиглэлийн нийтийн тээвэрт сурсан зангаараа гүйгээд л орлоо. Автобус урьдын л адил. Урд талын суудал дээр гурван залуу сууж явах бөгөөд жолоочтой дотно яриа өрнүүлэхийг нь жаахан ажвал нэг баазын жолооч нар бололтой. Гэтэл нэг нь “Баазаас цагаан цамд өмс гэх юм. Өнөө цагаан цамцыг нь өмсчихөөд автобусаа угаахаар дороо будаа болох юм” хэмээн завсраар нь хараалын үг хавчуулан урсгах нь тэр.
 
Бас болоогүй цагаан цамц өмсч, зангиа зүүхгүй бол цалингийн хувиар торгох болсон тухай ч ярив. Энэ бол Зорчигч нийтийн тээврийн нэгтгэлийн II баазын жолооч нарын гаргасан санаачилга билээ. Тэд өнгөрөгч долоо хоногоос эхлэн үйлчилгээнд гарахдаа цагаан цамц, хантааз өмсч, түүн дээрээ зохицуулан зангиа зүүх уриалга гаргаж, туршилт явуулсан нь иргэдийн таашаалд нийцсэн учраас энэ ажил өрнөсөн гэхэд болно. Угтаа бол тус баазын жолооч нар “Үйлчилгээний байгууллагын соёлоор улсын хөгжлийг тольдож болдог” гэдэг бичигдээгүй хуулийг л биелүүлсэн нь энэ.
 
Тэгвэл иргэдэд таалагдсан энэ уриалга эргээд жолооч нарт зовлон учруулаад байгаа бололтой. Учрыг тодруулбал, автобус компанийн жолооч нар кондукторгүй болсноосоо хойш өөрсдөө цэвэрлэгээгээ хариуцах болсон гэнэ. Эцсийн буудал дээр очоод л шороо тоосоо шүүрдэх гэхээр цагаан цамц нь хир тоос болчих гээдл ихээхэн хэцүү байдаг бололтой. Уг нь бол автобусны томоохон компаниуд угаалгын газартай байдаг юм билээ.
 
“Тэнүүн огоо” компани гэхэд л “Автобус эко угаалга” гэсэн хаяг бүхий угаалгын газартай хэрнээ үйлчилгээнд явж буй автобуснууд нь тоос шороондоо дарагдчихсан л нийтэд үйлчилж байх юм. Яагаад ийм сайхан угаалгын газартай байж өглөө бүр автобусаа цэмцийтэл угаагаад үйлчилгээнд гаргаж болохгүй гэж. Өвөл, зун ялгаагүй өнөөх л хир буртагтаа баригдсан автобусаар бид үйлчлүүлж байгаа үнэн шүү дээ.
 
Зарим нь ч өнөөх бохир автобусуудыг “хогийн сав” гээд ойлгочихсон байдаг бололтой. Угтаа бол цэмцийтэл цэвэрлэчихсэн газарт хэн ч хог хаяхаасаа цэрвэдэг. Бүр хог хаячихсан байвал аваад хогийн саванд хийчих соёл хүмүүст бий болсон. Мөн автобус цэвэрлэдэг тусгай ажилтан, үйлчлэгч байж яагаад болохгүй гэж. Өглөө, өдөр, шөнөгүй үйлчилдэг автобусныхаа “нүүр, гар”-ыг өдөр бүр угааж, ариун цэвэр сахидаг болчихвол адаглаад л халдварт өвчин тархахгүй шүү дээ. Нийтийн тээврийн газраас ч гэсэн автобусны ариун цэвэрт хяналт тавиад, автобус компанийханд хариуцлага тооцсон ч болох л байх даа.
 
Монголын мэдээ
Э.Туул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2016-05-24 02:26:43
    Харин тиймээ , манай автобуснуудын ариун цэвэр гэж үнэхээр муухай шүү, ядаж л цонхнуудаа угааж болдоггүй юм байх даа.
  • Tod 2016-05-24 01:06:34
    gadaadad tseverlgeegiin hiideg tustai humuus bdg shde, manaihan munguu hemneed iim zavaarsan um hiine. Jolooch tseverlene gene uu? Joloochin ajil joloodoh shd
  • Zochin 2016-05-24 00:38:26
    Тийм шүү энэ талаар тэгээд хэн ч ам нээж нэг ч үг дугардаггүй ш дээ ер нь өдөр бүр эцсийн зогсоол бүр дээрээ цэвэрлээд л байвал цэвэр орчинд байгаа хүн хог хаях...