Ядаж л вакцинд хамрагдчих сэтгэлтэй байгаач, ЗАЛУУС АА
Монгол Улс 2014 онд улаанбурхан өвчнийг устгасан дөрөв дэх орон болсноо зарлаж байв. Гэтэл өвчин хэлж биш хийсч ирдэг гэгч болов. Дэлхий дээр жилдээ 2.6 сая хүүхдийг авч оддог улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтыг манай улс 1974 оноос хойш хийж эхэлсэн бөгөөд 40 жилийн дараа ийн нэг мөр устгаж, том үр дүнд хүрснийг хэлж байсан. Улаанбурхан дахин яагаад дэгдэв. Энэ оны эхээр улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгдэж, оны эхний гурван сарын байдлаар 59 хүүхэд нас барлаа.
 
Дөрөвдүгээр сарын эхний 15 хоногийн байдлаар ХӨСҮТ-д том хүн, хүүхэд нийлсэн 340 хүн хэвтэж эмчлүүлж байгаа гэсэн тоо баримтыг Эрүүл мэндийн яамнаас өгч байв. Нас барсан хүүхдүүдийн ихэнх нь улаанбурханы эсрэг вакцинд хамрагдах нас нь болоогүй, 0-8 сартай нярай үрс байсан гэдгийг ч хэлж байв.
 
Ерөнхийдөө нэг хэсэг улаанбурханы өвчлөл өндрөө авч, нийгмийг тэр чигээр нь бужигнуулсан. Сонгууль дөхөж байгаа болохоор иргэдээс үнэлгээ авах гэсэн нөхдүүд ч нэлээд хөөрөгдсөн байх.
 
Зарим хүмүүс хүүхдүүдэд хэрэгтэй аппарат, эм тариа, эмнэлгийн хэрэгслийг ч худалдаж авч өгч, хэсэгтээ л анхааралд өртөв. Төрөөс ч гэсэн багагүй ажил хийж, хэрэгжүүлсэн. Хэрэгжүүлж ч байгаа. Түүний нэг нь улаанбурханы эсрэг дархлаажуулалтын вакцин хийх ажил. Энэ сарын 12- ноос эхлэн 18-30 насны залуус улаанбурханы эсрэг вакцин хийж эхэлсэн. Маргааш вакцин хийх ажил дуусах учиртай.
 
Гэвч вакцинд хамрагдах ёстой залуучууд бүрэн хамрагдаагүй байгаа гэсэн мэдээллийг албаны хүмүүс өгч байгаа юм. Өнгөрсөн ням гарагийн байдлаар улсын хэмжээнд вакцинд хамрагдалт 67.1 хувьтай байгаа тухай мэдээлэл гарсан. Мөн улсын хэмжээнд 120 мянган оюутан вакцинд хамрагдах ёстойгоос 3040 мянга нь л хамрагдсан гэсэн харамсмаар мэдээ ч байгаа юм.
 
Ийм байж болох уу даа, та минь ээ. Залуус аа, үүрэг хариуцлага чинь хаана байна аа. Улаанбурхан өвчнөөс өөрийгөө хамгаалаад зогсохгүй, эргэн тойрныхондоо халдаахгүй байх үүрэгтэй, бид бүгдээрээ. Гэтэл улсаас өч төчнөөн хөрөнгө мөнгө зарцуулаад, вакцинд хамруулж байхад тоохгүй байж болох уу даа. Эрүүл мэндийн яамнаас хүмүүс өрхийн эмнэлэг дээрээ очоод, сайн дураараа вакцинд хамрагдахгүй гэдгийг нь мэдээд, ажил, сургууль, албан байгууллагаар нь явж хийхээр болсон.
 
Бүр гудамжинд хүртэл вакцинтай зогсоод, хажуугаар нь зөрж өнгөрөх залуусыг вакциндаа хамрагдсан эсэхийг нь лавлаж, үгүй гэвэл хамруулж байгаа. Очиж чадахгүй газарт нь завиар ч болтугай яваад хийж байна. Цаашлаад хотоос гарч, орж байгаа иргэдийг товчоон дээр зогсч байгаад барьж авч вакцинд хамруулж байна. Эмч, эмнэлгийн ажилчид ингэж л сэтгэл гаргаж байна шүү дээ.
 
Саяхан Алтанбулагт гурван орны үйлдвэрлэгчдийн оролцсон “Алтанбулаг экспо- 2016” болов. Энэхүү үйл ажиллагааны үеэр ч эмч, эмнэлгийн байгууллагынхан ажлаа хийж, залуусыг вакцинд хамруулахаар машинтайгаа зогсч л байсан. Харамсалтай нь тэдэн дээр очиж, вакцинд хамрагдаж байгаа хүн бараг л байхгүй байсан гэнэ билээ. Харин ч вакциндаа хамрагдаарай гэж хэлсэн сувилагчийг ядаргаатайгаар нь дуудаж, загнасан ухамсаргүй нөхөд л олон байж.

Ийм ухамсаргүй байж болохгүй ээ, залуус аа. Бид албан тушаалтнууд, томчуудаас ухамсар, шударга ёс байнга нэхдэг. Гэтэл өөрсдөө тэр ухамсраа тархи толгойдоо суулгаж чадаагүй л байна. Ядаж л вакцинд хамрагдчих сэтгэлтэй байцгаая л даа. Өөрийнхөө, найзынхаа, эргэн тойрныхоо хумүүсийн төлөө

 
Манай залуучуудын ихэнх нь дандаа л эрхээ ярих юм, хааяа ч болов үүргээ ухамсарлаж байхсан. Ардчилсан нийгэмд амъдарч байгаа болохоор юугаа ярьж. хийх нь миний эрх гэж цэцэрхэгчид Монголоор дүүрэн. Харин эрх бүхний цаана үүрэг бас байдгийг тэд мартчихаад байна. Өнөөдөр үүргээ биелүүлж, ухамсарлаж байгаа залуучууд цөөхөн болчихож. Ийм арчаагүй, дорой сэтгэхүйтэй, явцуухан бодолтой, арилчихсан дотортой байж болох уу. Вакцннд ямар нэг байдлаар хамрагдсан 70 хувийг хэлэх гэсэнгүй. Хамруулахаар зүтгээд, хичээгээд, ажиллаад байхад л зугатах нь холгүй байгаа, үүргээ биелүүлэхгүй хөлдүү толгойтнуудыг хэлээд байна.
 
Улаанбурхан өвчнөөс болоод энэ орчлонд төрөөд ганцхан жил ч амьдарч чадаагүй нялх үрс 50, 60-аараа бурханы оронд одчихоод байгаа. Хэрвээ улаанбурханы дэгдэлтийг бууруулахгүй, вирусыг нь дарж авахгүй бол энэ тоо цаашид хэд ч хүрэхийг үгүйсгэхгүй шүү дээ.
 
Дээрээс нь залуучууд улаанбурхан өвчнөөр маш хүнд өвдөж, амь насаа алдах дээрээ тулаад байгаа. Бүр вирус нь цусандаа ороод, хэд хэд шүүлгэж байж хөл дээрээ босч байна, цаана чинь. Нэг удаа цус шүүлгэхэд хоёр сая орчим төгрөг гэнэ билээ.
 
Гэтэл Улаанбурхан агаар дуслын замаар халддаг өвчин. Тийм болохоор 18-30 насны ннйгмийн амьдралд хамгийн идэвхтэй оролцож байгаа залуучуудыг вакцинд хамруулх, нян вирусыг дарж авах нь хамгийн зөв зам гэж байгаа. Тиймээс л эмч нар машинтайгаа гудамжаар явж, товчоод дээр зогсч, сургуулиар хэсч, байгууллагын үүдийг тогшиж байгаа юм.
 
Монгол Улс улаанбурхангүй орон болсон гэдэг нэрээ хугалсандаа ч үүнийг хийж байгаа юм биш. Ирээдүй болсон нялх үрсээ энэ өвчнөөр алдахгүйн тулд, ид хийж бүтээх, сурах насандаа явж буй залуусаа улаанбурханд дарлуулахгүйн төлөө эмч нар өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж байгаа нь энэ юм. Гэтэл манай залуучуудын сэтгэл зүрх хаашаа цохилж, тархи толгой нь юуны төлөө ажиллаж байна аа. Тэдний хариуцлага нь хаашаа орчихов. Өнөөдөр өрхийн эмнэлэг, вакцин хийж байгаа цэг дээр өөрөө очоод, вакцинд хамрагдсан хүн хэд байгаа билээ.
 
Бүхэл бүтэн хоёр долоо хоногийн хугацаанд вакцинд хамруулж байхад яагаад 100 хувь хамрагдахгүй байна вэ. Уг нь жаахан ухамсартай, ухаантай байсан бол долоо хоногийн хугацаанд дугаарлаад ч хамаагүй хамрагдчих л байсан. Ядаж л их, дээд сургуулийн оюутнууд 100 хувь хамрагдчих хэрэгтэй шүү дээ. Гэтэл ядаж тал нь хамрагдаж чадав уу, үгүй юу. Хамгийн цаг завтай, дээрээс нь нийгмийг уриалж, тэргүүлж явах ёстой хүмүүс бол оюутнууд. Гэтэл вакциндаа хамрагдчихгүй л байна шүү дээ.
 
Ийм ухамсаргүй байж болохгүй ээ, залуус аа. Бид албан тушаалтнууд, томчуудаас ухамсар, шударга ёс байнга нэхдэг. Гэтэл өөрсдөө тэр ухамсраа тархи толгойдоо суулгаж чадаагүй л байна. Ядаж л вакцинд хамрагдчих сэтгэлтэй байцгаая л даа. Өөрийнхөө, найзынхаа, эргэн тойрныхоо хумүүсийн төлөө. Улаанбурхан өвчний улмаас төрөөд удаагүй байгаа нярай үрээ алдаж, нулимсаа барж байгаа залуу эцэг, эхийн төлөө. Хэзээ нэг өдөр өөрийн чинь үрийг ч дайраад гарч магадгүй гэж санаж бяцхан хүүхдийнхээ төлөө вакциндаа хамрагдчих хэрэгтэй шүү дээ, залуус аа.
 
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2016-05-24 06:05:14
    нарантуул зах дээр явж байгаад чи хэдэн настай вэ вакцинаа хийлгэсэн үү гэж асуун цагаан хоолойгоор зарлан гүйж яваа эмч сувилагчийг хараад өрөвдсөн
    202.21.117.74
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-05-24 02:54:40
    Одоо хYчээр чанаргYй вакцин хийдгээ болиочдээ. Харин халдвартын эмнэлэг болон бусад эмнэлгийн эрYYл ахуйн бYсэд барьсан орон сууцны барилгуудаа булгаач дээ
    103.26.193.235
    Мэдэгдсэн Хариулах
  • эмч 2016-05-24 02:26:49
    өөрсдийнхөө төлөө санаа зовохгүй үхэх болохоор эмч буруутай жингийн илүүдлээс эхлээд бүгд эрүүл биш
    119.40.103.130
    Мэдэгдсэн Хариулах
  • hulhi  2016-05-24 00:38:06
    oorsdoo ehneesee hulhi vaccine hiigeed ene, bagad n hulhi vaccine shahsanaas bolj iim asuudal uusej baigaa, odoo shahaj baigaa vaccine batalgaatai yu?
    202.21.116.10
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-05-24 00:26:14
    Урьдчилан сэргийлэх тарилга бол хэдэн эмч сувилагчийн ажил биш,зааг төрийн албадлдагын ажил юм.Алтанбулагт гэхэд л тэнд цагдаа шууд хянах ёстой бсан юм
    202.9.41.205
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-05-24 00:19:32
    Төрөөс юмны туханд хүрэлгүй битгий дэлхийд зарлаж бай.Манайх "хүн цаазлахаа больсон" гэж зарласан.Сонгуулийн дараа бөөн нөхдийг цаазлах болно,бас л яана даа....
    202.9.41.205
    Мэдэгдсэн Хариулах