Гар, хөл, амны өвчний дэгдэлт нэмэгджээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр сүүлийн 4 долоо хоногт гар, хөл, амны өвчний дэгдэлт нэмэгджээ. Түүнчлэн 0-4 насны хүүхдүүд дунд өвчлөл илүү өндөр байгаа аж.
 
Гар, хөл, амны хам шинж гэдэг нь гарын алга, хөлийн тавхай, хурууны завсар, амны салстад бижрүүт тууралт гарч, халуурч илэрдэг энтеро вирусаар үүсгэгддэг өвчин юм. Амьтнаас хүнд халдахгүй харин өвчтэй хүнээс халдвар тардаг байна. Тодруулбал, өвчтэй хүний шүлс, хамрын шингэн нус, ялгадас, арьсан дээр гарсан бижрүүний шүүсдэс, өтгөнөөс халдвар дамжин халдана. Ялангуяа өвчний шинж тэмдэг  илэрсэн эхний долоо хоногт хамгийн их халдвартай байдаг байна.
 
Халдвар авснаас хойш 3-7 хоногийн дараа өвчний анхны шинжүүд илэрнэ. Өвчин илрэхэд хамгийн их нөлөөлөх хүчин зүйл бол нас. Ихэвчлэн 10-аас доош насныхан өвчилдөг. Насанд хүрэгсэд өвчлөх боловч тохиолдлын чанартай өвчилнө. Учир нь насанд хүрэгсэд ихэнхдээ халдвар авч дархлаа тогтсон байдаг аж.
 
Энэхүү өвчний шинж тэмдэг нь ихэнхдээ хавар, намрын улиралд өвчний дэгдэлт ихэсдэг. Зургаа, долоодугаар сард өвчний ид оргил үе-дээд хэмжээнд хүрдэг,  халуурах. Биеийн халуун их өндөр биш 101-102  хэм  \37.5-39.5\ хүрнэ. Толгой өвдөх, хоолонд дургүй болох, маш жижиг цэврүүт бижрүүт тууралт хөл, гар, цавины орчмоор гарах ба дарахад өвчтэй байна. Хөлийн тавхай, гарын алгаар тууралт  илүү ихээр байрлах бөгөөд хурууны салааг мөн өвчлүүлдэг байна. Мөн  хоолой өвдөх, гүйлсэн булчирхай, ам, хэлэн дээр тууралт гарч шархлуулан юм идэхэд төвөгтэй болох зэрэг шинж тэмдэг илэрдэг аж.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.