Нэр дэвшигчид гарын үсэг цуглуулж эхэлжээ
Сонгуулийн тухай хуулийн дагуу УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигчид Сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг цуглуулах ёстой. Нэр дэвшигч цуглуулсан гарын үсгээ СЕХ-д хүргүүлснээр сонгуульд оролцох боломж бүрдэх юм. Энэ дагуу  УИХ-н Сонгуулийн 69-р тойрогт бие даан нэр дэвшиж буй М.Нарантуяа гарын үсгээ цуглуулж байгаа аж. Энэ тухай тэрбээр өөрийн цахим хуудаснаа "801 дэмжигч-сонгогчдийн маань хамгийн эхний гарын үсэг зурсан хүн маань сүүн зам татуулсан нярай үрээ тэврэн ирсэн залуухан ээж байлаа" хэмээн бичжээ.

Түүний энэ тойрогт Баянгол дүүргийн 8,10,12,13,14, 22-р хороо тус тус багтаж байгаа юм. Тиймээс бие даагч хороо бүрт гарын үсэг цуглуулах цэг нээсэн байна.

Мөн Баянзүрх дүүрэгт бие даан өрсөлдөж байгаа Ж.Ганбаатар мөн гарын үсэг цуглуулах ажлаа эхлүүлсэн талаар фэйсбүүк хуудаснаа мэдээлжээ.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.