С.Ганзориг: Засаг дарга А.Энхболд сонгуулийн луйвар хийж байна
Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга асан С.Ганзориг аймгийн Засаг дарга А.Энхболд сонгуулийн луйвар хийж, өрсөлдөгчөө замаасаа холдуулахаар албан тушаалаа ашигласан талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албанаас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 9-нд Засаг даргын захирамжаар төрийн албанд нэг жил ажиллах эрхгүйгээр чөлөөлөгджээ. С.Ганзориг үүнийг үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан гэж тайлбарлав.

Энэ талаар “Би 2003 оноос төрийн албанд ажиллаж эхэлсэн. Байгаль орчны байцаагчаас эхлээд газрын дарга хүртлээ ажилласан. Гэвч аймгийн Засаг дарга үндэслэлгүйгээр халсан явдлын талаар шүүхэд хандсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн гуравдугаар сард нэхэмжлэлийг хэлэлцэж, Засаг дарга А.Энхболдын шийдвэр хууль зөрчсөн хэмээн үзэж намайг албан тушаалдаа эргүүлэн орох шийдвэрийг гаргасан. Гэвч аймгийн ЗДТГ-аас давж заалдсанаар хоёр дахь шатны шүүх хурал энэ сарын 18-нд болохоор товлогдоод байсан. Энэ хугацаанд миний бие төрийн алба хашихаа больсон учраас МАН-д элсч аймгийн 15 дугаар багийн гишүүн дэмжигчдийн саналаар 2016 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр хуулийн хугацаанд холбогдох материалыг Сонгуулийн хороонд бүрдүүлж өгсөн.Сонгуулийн хороо нэр дэвшигчдийг бүртгэж авах сүүлийн хугацаа энэ сарын 17-ны өдөр байсан.

Гэтэл яг энэ өдөр аймгийн Засаг дарга шүүхээс давж заалдах гомдлоо татаж, намайг албан тушаалд эргүүлэн томилох шийдвэр гаргасан байсан. Сонгуулийн хороо энэ захирамжийг үндэслээд намайг төрийн алба хашиж байгаа гэх нэрийдлээр орон нутгийн сонгуульд оролцохоос татгалзаж, хассан. Үүний дараа нэг хоногийн дараа аймгийн Засаг даргын захирамжаар намайг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалаас чөлөөлчихсөн. Ийм л бусармаг үйл явдал орон нутагт болж байна. Засаг дарга А.Энхболд ингэж аашилсаар байгаа шалтгаан нь сонгуультай холбоотой. Тэрбээр миний дэвшсэн 15 дугаар тойрогт бие дааж нэр дэвшиж байгаа. Тиймээс өрсөлдөгчөө буулгаж авах гэсэн бусармаг үйлдэл” гэлээ. 

Түүнчлэн С.Ганзоригийн хуульзүйн туслах Р.Батрагчаа ярихдаа Дархан-Уул аймгийн Засаг даргын энэ үйлдэл зөвхөн улс төрийн зорилгоор хийсэн хууль бус үйлдэл байгаад зогсохгүй гэмт хэргийн шинжтэй үйлдэл  гэлээ. Тиймээс энэ талаар цагдаа болон бусад холбогдох байгууллагад хандаж шалгуулахаар болжээ.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-05-23 22:43:21
    А.Энхболд угаасаа аймаар муу хүн шдээ, яаж яваад засаг дарга марга болчихдог байнаа. хүмүүс үздэггүй шдээ хар амиа хичээгч, хүний бөгс ухагч хар энергитэй новш
    59.153.87.165
    Мэдэгдсэн Хариулах
  • Ганзоригт  2016-05-23 09:50:00
    Чи албан тушаал хашихаараа энгийн иргэдэд гай болж чирэгдэл учруулдаг мануухай шүү дээ. Чиний балаг багадаагүй л байх. Хууль ойлгодог болчихоод төрийн ажил гор...
    103.57.92.101
    Мэдэгдсэн Хариулах
    • иргэн 2018-07-28 16:14:16
      Харин ч үнэн ч шударга ажилладаг залуу байна лээ шүү. Чам шиг муу алтны нинжа шиг юмнууд л энэ хүнд муу санаж байгаа байлгүй
      202.9.41.84
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-05-23 06:49:18
    Наадах чинь залингийн, мөн албан тушаалаа урвуулан ашигласан хоёр зүйл ангитай гэмт хэрэг байна.
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах