АЕПТ-ийн уулзалтыг зохион байгуулах Үндэсний хороо болон Ажлын хэсгийн хамт олонд талархал гардууллаа

АСЕМ-ийн Дээд түвшний уулзалтын хүрээнд Ази Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан. Тус уулзалтыг зохион байгуулах ажлын бэлтгэл хангах үүрэг бүхий Үндэсний хорооны зүгээс үүргээ амжилттай гүйцэтгэсэн Ажлын хэсгийн хамт олонд талархал гардууллаа. 

Ази Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын бэлтгэлийг Ажлын хэсэг өндөр түвшинд гүйцэтгэсэн болохыг Үндэсний хорооны даргаар ажилласан Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн хуралдааны явцад тээвэрлэлт, аюулгүй байдал, хамгаалалт гээд олон талын үйл ажиллагаанд идэвхтэй ажиллан, бүх талын арга хэмжээг авч авч тус уулзалтыг амжилттай зохион байгуулсан Ажлын хэсгийн нийт хамт олонд талархал илэрхийлсэн юм. 

Улсын Их Хурлын дарга З.Энхболд8 их ажлын ард алдаа дутагдал гаргалгүй амжилттай гарсан Ажлын хэсгийн хамт олонд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс баяр хүргэн, талархал илэрхийлэв. Түүнчлэн 2016 оны 07 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд болох АСЕМ-ийн Дээд түвшний уулзалт хүртэл энэ эрчээрээ ажиллана гэдэгт итгэлтэй байна хэмээгээд ажлын амжилт хүслээ. 

Ийнхүү Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах ажлын бэлтгэл хангах үүрэг бүхий Үндэсний хорооны даргаар ажилласан Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж болон тус хорооны гишүүнээр ажилласан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарт талархлын бичиг дурсгасан юм. 

Улсын Их Хурлын дэд дарга, Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах ажлын бэлтгэл хангах үүрэг бүхий Үндэсний хорооны дарга Р.Гончигдорж уулзалтыг амжилттай зохион байгуулсан Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын хэсгийн дарга Б.Болдбаатар, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, АСЕМ-ын Ахлах албан тушаалтан, Бэлтгэл ажлын албаны орлогч дарга Л.Оргил,  АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны зөвлөхүүд, зохицуулагч, мэргэжилтүүдэд талархлын бичиг гардууллаа. Түүнчлэн Ази, Европын 32 орон болон Европын парламентын 170 төлөөлөгч оролцсон дээрх уулзалтын зохион байгуулалтын ажилд идэвхтэй оролцсон ЗГХЭГ-ын Төрийн ёслолын алба, ГХЯ-ны Ёслолын газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Онцгой байдлын ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Чингис хаан олон улсын нисэх буудал, Цагдаагийн ерөнхий газар, Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээлэл, технолгийн хэлтэс, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтсийн Хэвлэх, олшруулах цехийн хамт олонд  талархлын бичиг гардууллаа. 

АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн  9 дүгээр уулзалтаас гадна АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, АСЕМ-ын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт, Ази, Европын хүнсний аюулгүй байдал, фермерийн сургалт, Ази-Европын иргэний 11 дүгээр чуулга уулзалт, АСЕМ-ын Загвар чуулган, Редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт, АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, Ази, Европын Бизнесийн 15 дугаар чуулга уулзалт тус тус болох юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.