Их Монгол Улсын гудамжны авто замд шинэ технологиор хучилт хийлээ

Их Монгол Улсын гудамжны 2.3км авто  замын өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Уг замын  бетон хучилтын заадсуудад БНСУ-д үйлдвэрлэсэн нийлмэл мяндсан тор дэвсэж, асфальт хучилтыг хүчитгэх технологийг Монголд анх удаа ашиглалаа. Тодруулбал,  дээд зэргийн чанартай ESGRID мяндсан гео торыг 3200 м2 талбайд буюу бетон хучилтын заадсуудад тавьж дээрээс нь өнгө хучилт хийсэн юм. Ингэж хучилтыг хүчитгэснээр авто замын суурь үед хагарал үүсэх явцыг удаашруулдаг  бөгөөд ашиглалтын эдэлгээг уртасгах боломжтой болж байгаа юм. Мөн авто замын нүхэн хагарал, эхэн үеийн хагарал, гулсалт үүсэхээс хамгаалдаг  байна. Уг геоторыг БНСУ-ын “KICT” компанид үйлдвэрлэсэн бөгөөд тус компанийн төлөөлөл хучилтыг хүчитгэхэд байлцан мэргэжлийн зөвлөгөө өгсөн юм.

Одоогоор Их Монгол Улсын гудамжны 2.3км авто  замын 1.1 км-т  хучилт  хийгдээд  байгаа бөгөөд нийт ажлын 60 орчим хувийг гүйцэтгээд байна.  Уг авто  замыг гэрээ ёсоор 06 дугаар сарын 30-нд ашиглалтад өгөх хуваарьтай ч хугацаанаас нь 14 хоногийн өмнө ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. 
 

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ГАЗАР

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • オユン 2016-05-24 05:23:30
    Cool
  • Баяр хүргэе 2016-05-23 15:41:53
    Сайхан мэдээ сонсох дургүйг чинь мэднэ хүмүүсээ. Тэрний үхэл хагацал бузар мэдээгээ сонсох гээд уур чинь байгаа биздэ. Яагаад нэг аятайхан мэдээ сонсож чадахгүй...
  • зочин 2016-05-23 10:07:50
    ард түмэний амьдардаг хороололын дундах замыг янзалаач энэ технологоороо.
  • Вв 2016-05-23 09:55:39
    Хуучин Маршалын зам. Өнөө томчууд, баячуудын Их бага тэнгэр, Өнөө Зайсан, Туул юу юу гэсэн тодотголтой баахан үнэтэй харш, хауснуудруу очидог зам...
  • ыыы 2016-05-23 09:15:19
    Наад технологийн чинь Монгол улсад нисэхийн салбарт геотор хэрэглэж хүчитгэх шинээр барих ажил аль 2008 оноос одоог хүртэл хийгдэж байгаа шүү. Шинэ юм гээд хуцн...
  • болд 2016-05-23 09:13:58
    хэдэн тамирчин хүүхэдүүд гүйх явган замтай бол сайн байна
  • баячууд дарга нарын зам  2016-05-23 08:56:05
    Энэ замаар дандаа дарга хажууд нв туулын шугуйд хууль бусаар барьсан баячуудын гэр орон үр сад нь байдаг юм. Тэгээд л ингэж хурдан тавьж байхгүй юу
  • Зочин 2016-05-23 08:45:21
    Энэ гудамж хаана байдаг юм бол эргүү хөдөөний ахдаа заагаад аль хүүхдүүд минь
  • Ямар ч жижиг улс вэ 2016-05-23 08:23:18
    ямар ч том гудамж вэ
  • MGL 2016-05-23 08:06:27
    Хугацаанаас өмнө өгөх яахав ээ чанартай юм хийж үзээрэй. Яарч байгаад ямарч насгүй, гурилдсан юм хийчихэв
  • hehe  2016-05-23 07:24:24
    tomchuud yavdag zamiig mon hurdan yanzlah yumaa, jiriin irged yavdag zamiig ingej hugatsaanaas omno ogch suraasai, Nisehiin zam gehed heden jil bolov, novsh