Оюутолгойгоос урвасан Д.Ганхуяг Баянзүрхчүүдээс нүүр бурууллаа
12 жилийн өмнө Баянзүрхчүүдийг үерийн аюулаас аварч, суваг шуудууг нь “янзалчихна” хэмээн амлалт өгсөн нөхөр бол Д.Ганхуяг. Гэтэл Баянзүрхчүүд өнөөдрийг хүртэл уртын харайлтаа хийж, борооны дараа барьц алдсан хэвээрээ.

Анх 2004 онд нэр дэвшиж байхдаа туйлын зөөлөн чихтэй байсан гэлцдэг. Одоо бол Баянзүрхчүүдэд бараагаа ч харуулахаа больсон гэнэ лээ. 2012 оны сонгуулиар уул уурхайг тултал нь хөгжүүлж эдийн засгийн үр өгөөжийн Баянзүрхчүүдэд хүртээнэ гэсэн. Гэсэн ч түүний амлалт бас л биелсэнгүй. Үерийн далан барина гэсэн нь илүү дээр амлалт байж хэмээн тойргийнхон нь түүнийг сонгосон харамслаа илэрхийлж байна. Тиймээс түүнд төмөр нүүр гаргаж Баянзүрх дүүрэгт дахин очих эрх байхгүй аж.

Уг нь бол улстөрд Д.Ганхуяг “хуучин” хүн. Хуулийн төсөл санаачилж гүйснээрээ нэлээд дээгүүрт бичигдэх эрхэм бол бас л Д.Ганхуяг. Хууль санаачилж батлуулах нь төрд сонгогдсон хүний үүрэг ч түүнээс өөр доривтой зүйл хийгээгүй гэдгийг тодотгох тодотгол юм. Баянзүрх дүүргээс гурвантаа сонгогдож гишүүн, сайдын зөөлөн сэнтийд хантлаа тухалсан Д.Ганхуяг энэ удаад тойргоо солихоор шийдсэн гэнэ. Тэр энэ удаад хөдөөг зорих аж. Нэг үгээр Баянзүрчүүд түүнд хууртахаасаа өнгөрсөн учир ийнхүү тойргоо сольжээ.

Түүнийг хэлсэн ярьсан зүйлээсээ хэдэнтээ эргэж хөрвөдөг тухай бас нэгэн жишээ дуулгахад илүүдэхгүй биз.
 Д.Ганхуяг анх Оюутолгойн гэрээг эсэргүүцсэн гишүүдийн гарын үсэг цуглуулж Засгийн газартай тэмцэл өрнүүлэхэд тэр тэргүүн эгнээнд байв. Харин Н.Алтанхуягийн Засгийг газар түүнд Уул уурхайн сайдын суудлыг өгч, Оюутолгойн талаар ганц үг ган хийсэнгүй.

УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа Д.Ганхуяг Уул уурхайн сайд болсон. Уг нь тэр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хамгийн ихээр эсэргүүцдэг гишүүдийн нэг байсан. Иймээс Д.Ганхуягийг Уул уурхайн сайд болоход нийгэмд Оюутолгойн гэрээг засах боломж олдож байна гэсэн хүлээлт байв. Өөрөө ч энэ гэрээг эргэж харахаа илэрхийлсэн. Тэр сайдын суудлаа хүлээж аваад баярлахдаа  Оюутолгойн гэрээг өөрчилж, ард түмнийхээ өмнө ямар сайд болохоо харуулна гээд хэлчихсэн.  

Харин тэр ямар сайд болохоо харуулсангүй,  чадсангүй.

Нэг үгээр Д.Ганхуягийн албан тушаалд очихын  төлөөх амлалт цаг зуурынх байв. Гэвч тэр оролдлого хийсэн. 2013 онд Оюутолгойн гэрээг сайжруулах ажлын хэсэг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн захирамжаар байгуулагдаж, Уул уурхайн сайд маань уг ажлын хэсгийг ахлав. Энэ үед түүний хийсэн мэдэгдлүүд ч хөрөнгө оруулагчдыг улам л зайгаа барихад хүргэсэн тухай учир мэдэх эдийн засагчид дуулгадаг.

Хамгийн сонирхолтой нь энэ бүхний дараа Д.Ганхуяг гишүүн “Би өөрчилнө гэж яриагүй” гэсэн ярилцлагыг хэд хэдэн хэвлэлд өгсөн. Ингэж Д.Ганхуяг Уул уурхайн сайдын суудлаас хоосон амлалттайгаа буцав.

Уг нь тэр “Оюутолгойн гэрээг өөрчилж чадахгүй бол огцорно” гэсэн амлалтаа ч биелүүлсэн бол... Сайдын суудалтайгаа зууралдсаар Ч.Сайханбилэгийн засгийг угтан, сайдын суудлаасаа буусан түүний нэр хзндийг навс унагав. Д.Ганхуягийн Баянзүрхээс нэр дэвшиж УИХ-д суусан он жилүүд ингэж өнгөрөв. Харин тэр одоо  Архангай аймгаас нэр дэвшинэ. Баянзүрхэд гурвантаа өгсөн хоосон амлалтаа  тэврэн Архангайд очих нь.Төрж өссөн нутгийн уул усаа түшихээр Арын сайхан хангайг зорих нь.

Харин Оюутолгойгоос урваж Д.Ганхуяг Баянзүрхчүүдээс нүүр буруулсан түүнийг Архангайчууд сонгох болов уу?

 
П.УНДРАМ
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • z 2016-11-09 16:24:01
    era towiin erdenetuyag sanhvvjvvlne,missvvdiig iween tetgene l gene shv ene owgon.kontenetal zochid buudliin fitnest yawdag bsn da.
  • ddd 2016-06-04 12:38:43
    zahialgiin setgvvlch malaa ulsiin ih hurliin gishvvn bol dvvrgiin zasag darga esvel hot tohijuulahiin darga bish.
  • Архангай 2016-05-24 12:50:21
    Архангай АН одоо залуургуй завь болсон байгаа. Сонгуулийн гол зохион байгуулалтыг нь хийдэг А Б нар нь холдсон сурагтай байсан. Амиа бодсон хэдэн хун л бий дэ...
  • зочин 2016-05-24 01:34:11
    Ийм луйварчдаас л холддог юм шүү дээ, энэ удаа
  • Зочин 2016-05-23 23:08:35
    Энэ чинь байсаар л байгаа билүү? Өмнөх УИХ-д байсан шиг саначихлаа. Ойрд харагдахгүй хаагуур юу хийгээд яваам бол? Архангайнхан сонгохгүй байхаа.
  • d 2016-05-23 21:39:47
    Heregguiee chi
  • жа 2016-05-23 16:13:36
    улаан луйварчин
  • gaya 2016-05-23 16:09:12
    энэ нөхөр улс төрөөс арчигдсан одоо энэ худалчаас хараад байх юм байхгүй
  • зочин 2016-05-23 15:29:35
    энэ амьтан албан тушаалын сураг сонсох юм бол эх орноо шууд л зарах урвагч хэлсэн ярьсанаа мэдэхээ байсан зөнөг шуналтан
  • irgen 2016-05-23 13:02:12
    novsh
  • bi BZD-iin irgen 2016-05-23 11:39:29
    Ene yostoi archaagui hudalch amitan. Gazar delhiigee onoj gishgej chadahgui doliison um baij tom tom yarij tolgoi erguulehdee garamgai, Hen ch songohgui ee.
  • зочин 2016-05-23 11:33:27
    Оффшор данс нээчихсэн жаалж яваа гэсэн шүү.
  • Өвгөн 2016-05-23 09:51:10
    Энэ долир урвагч зайлсан нь өөрт нь өлзийтэй дээ
  • Me 2016-05-23 09:33:06
    Naad nuhur chini zuvhun Bayanzurh duurgiinhniig ch ballasan yum bish, uul uurhain said bolj buh HO tiig zogsooj hugjild chudur tushaa bolson
  • Зочин 2016-05-23 07:13:11
    Нүд нь хаашаа харж байгаа нь мэдэгдэхгүй, хэл гэж бас авах юм байхгүй, юу ярьж байгаа нь мэдэгдэхгүй, өөрөө ч сайн мэдэхгүй амьтан, харин их мөнгөтэй байхаа
  • иргэн  2016-05-23 07:13:03
    Баянзүрх дүүргээс гарсан урвагч Арвин сонгуулийнхаа суртчилгаанд янз бүрийн юм амлаж баахан хүн явуулж сонгуульд гарчихаад одоо амалсан юмаа өгөхгүй ичмээр юма
  • bzd 2016-05-23 06:43:10
    хаашаа хараад байгаа нь мэдэгдэхгvй хялайсан хуншгvй эр дээ
  • Батаа 2016-05-23 06:34:35
    Удахгүй болох Сонуульд Би АН-ын гишүүн хүн АН-ыг эрхмүүд хэрэггүйдээ би залхлаа МАН нь арай дээр юмдаа