Арслан цолны хүндэтгэлийн барилдаанд арслан Э.Оюунболд түрүүлэв.

Монгол Улсын арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх уламжлалт барилдаан өчигдөр /V.22/. “Бөхийн өргөө”-нд боллоо. Үндэсний их баяр наадмын өмнөх томоохон сорил болсон эл барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоо, хүнсний манлай үйлдвэр “Арвайн үндэс” ХХК хамтран зохион байгуулав.

Одоо наадмын өмнө Их сорилгоос өөр томоохон барилдаан бараг үгүй. Тэгээд ч бөхчүүдийн түрүүч наадмын бэлтгэл сургуулилтдаа гарахад бэлэн болжээ. Ийм цаг үед болсноороо онцлог "Арслан цолтнуудын хүндэтгэлийн барилдаан"-д аварга С.Мөнхбат, арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, гарьд И.Доржсамбуу, заан Б.Соронзонболд, харцага Ө.Бат-Орших, Д.Батболд, Б.Пүрэвсайхан, Н.Батзаяа, Ө.Даваабаатар, А.Бямбажав, Г.Алтангэрэл, Ж.Амартүвшин, начин Э.Энхбат, И.Ёндонсамбуу нарын тэргүүтэй 224 бөх зодоглож, үзэгчид тэдний өнгийг шинжив. 

Хүндэтгэлийн барилдаанд улсын арслан Ц.Бадамсэрээжид, У.Мижиддорж, Л.Сосорбарам, Ө.Эрдэнэ-Очир, Ж.Хайдав, М.Мөнгөн-Оньс, Б.Ганбаатар, Д.Мөнх-Эрдэнэ, Б.Ганбат, Н.Батсуурь нарын үе үеийн арслан цолтнууд хүрэлцэн ирж, хүндэтгэлийн хоймроос барилдааныг үзэж сонирхсон юм.
Зохион байгуулагчдын урилгаар "Бөхийн өргөө"-ний хойморт саатсан ахмад арслан Л.Сосорбарам, Б.Ганбаатар, Д.Мөнх-Эрдэнэ нар болон П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд нарын залуу арслангууд давааны хишиг хүртээсэн нь үзэгч түмэн монгол бөхөө хүндлэн дээдэлдгийн нэгэн илэрхийлэл болж уухай түрлэг дүүрэн байснаараа онцлог үйл явдал байлаа.

Хүчтэй өрсөлдөөн, уран хурц барилдаан,  үзэгчдийн уухай тасраагүй барилдаанд залуу арслангууд түрүү булаалдсан бөгөөд Э.Оюунболд арслан түрүүлж, П.Бүрэнтөгс үзүүрлэв. Харин их шөвөгт харцага Ө.Бат-Орших, аймгийн арслан О.Хангай нар шалгарсан юм. 





































 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бөх сонирхогч 2016-05-24 04:51:04
    ер нь Монгол бөхийн барилдааныг давхар удаашруулан хянадаг, маргаан будлианыг нь шийддэг тв-ийн дэлгэцтэй болмоор байна.Бөхийн өргөөний дотор урд хойт 2 захад ...
  • иргэн 2016-05-23 23:47:03
    Их шөвөгт түрүүлж тохойлдсон шороотой арслан түрүү бөх болсон нь үнэхээр муухай байна. Бөхийн ордонд том дэлгэцээр барилдааныг удаашруулан харуулдаг бол
  • ARSLAN 2016-05-23 06:38:59
    Saihan bolson naadmiin turiin 2saihan turuu Uldsen saihan barildaan bolson