Арилжааны банкуудын зээлийн хүү хэт өндөр байгааг шүүмжлэх хүн олон болсон. Эдийн засгийн хямралын үед арилжааны банкнаас авсан өндөр хүүтэй зээлээ төлж чадахгүй, шүүх цагдаагийн байгууллагад очих дээрээ тулсан маш олон иргэд гомдол гаргаж буйг Зээлдэгчдийн холбооноос мэдээлж байсан.
Тэд зээлийн хүүг жилийн зургаан хувь хүртэл бууруулах бүрэн боломж байгаа хэмээн мэдээлж, энэ дагуу зээлийн хүүг бодитоор бууруулахыг арилжааны банкуудаас шаардан бичиг хүргүүлсэн. Мөн банкуудын төлөөлөлтэй уулзаж энэ асуудлаар ярилцаж, зээлдэгч иргэдийн саналыг хэлэхийг хүсэхэд банкууд хүлээж аваагүй бөгөөд тэдний өмнөөс Банкуудын холбооноос зээлийн хүүг бууруулах боломжгүй гэх тайлбарыг ирүүлжээ. Энэ талаар дөнгөж сая Зээлдэгчдийн холбооноос мэдээллээ.
Банк тус бүрийн удирдлагуудтай уулзах хүсэлтийг хүргүүлсэн ч тэдний өмнөөс Банкуудын холбооноос боломжгүй гэх нэг хариуг өгч байгаа нь арилжааны банкууд үгсэн хуйвалдаж иргэдийг зээлийн хүүгээр дарамталж байна хэмээн үзэж буйг хэвлэлийн бага хурлын үеэр Зээлдэгчдийн холбооны тэргүүн Ц.Солонго мэдэгдлээ.
Хэрэв арилжааны банкууд ингэж байгаа бол төр заавал өөрийн мөнгөө арилжааны банкаар дамжуулан өндөр хүүтэйгээр иргэдэд зээлүүлэх шаардлагагүй бөгөөд Хөгжлийн банкаар дамжуулан бага хүүтэй зээлүүлж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх боломж байгааг мөн энэ үеэр дуулгав.
Дашрамд дуулгахад 693.9 мянган иргэн төрөл бүрийн зээлтэй байгаагаас найдваргүй зээлдэгчийн хувь өмнөх оны мөн үеэс 32.8 хувиар өссөн байна.

Б.Сансар
olloo.mn
olloo.mn