Сонгуулийн тухай хуулийн дагуу зарим агентлаг, газрын дарга нарыг ажлаас нь чөлөөллөө

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэж заасан байдаг. Энэ заалтын дагуу  орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр болсон  нийслэлийн хэд хэдэн агентлаг, газрын дарга нарыг гаргасан өргөдөлийнх нь дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар  2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь  чөлөөллөө.

Тодруулбал, “Нийтийн үйлчигээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын дарга Д.Энхсайханг чөлөөлж түүний оронд Бат-Очирын Ганзоригийг, Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэнг чөлөөлж түүний оронд  Балжиннямын Батсүхийг, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяаг чөлөөлж түүний оронд Сандагдоржийн Цэдэнсодномыг, “Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-ын дарга Ш.Одонтунгалагийг чөлөөлж түүний оронд М.Цэндийг, “Улаанбаатар хотын орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨҮГ-ын дарга Ч.Бямбажавыг чөлөөлж түүний оронд Дашнямын Энх-Амгаланг, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн төслийн зохицуулагч Л.Сайнтөгсийг үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд Цэндийн Баярсайханыг, “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ-ын дарга А.Лхагвадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд Амарсанаагийн Буяндэлгэрийг, “Улаанбаатар хотын захирагчийн Туул, Био, Өлзийт дэх ажлын алба” ОНӨҮГ-ын дарга А.Цэрэнбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд  Энхтайваны Доржрагчааг тус тус томиллоо. Мөн “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨҮГ-ын дарга Н.Баярааг үүрэгт ажлаас  нь чөлөөлсөн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.