Нийслэл хүрээ өргөн чөлөөнд хийж байгаа тохижилтын ажил 50 хувьтай байна
“АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Нийслэл хүрээ өргөн чөлөөнд 35 метр квадрат талбайд явган замын хавтан суурилуулах, 2180 метр квадрат талбайг тэгшлэх ажил хийсэн. Нийт тохижилтын ажлын явц 50 хувьтай байна.

Хан-Уул дүүргийн гэрэлтүүлгийн ашиглалт, үйлчилгээг хариуцсан “Төгс гэрэлтүүлэг” ХХК 72, Баянзүрх дүүргийн гэрэлтүүлгийн “Холбоо трейд” ХХК нь 56 гэрэлтүүлгийн шонг будаж, өнгө үзэмжийг сайжруулан гэрэлтүүлгийн асалтыг 100 хувь болгосон. Цаашид хүчдэл бага ирдэг зарим гэрэлтүүлгийн хүчдэлийг нэмэгдлүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.

Нийтийн эзэмшлийн гудамж зам дагуу байрлаж буй “Суруга Монгол“ ХХК, Технологийн судалгааны газар, Монголын сурын холбоо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Алтан дуулга” СӨХ, “Мандала” ХХК, “Эм Жи Кивинг” СӨХ, “Жигүүр гранд”, Олонлог сургууль, “Тайм констракшн”, “Хэн poял” ХХК нийслэлээс хийж буй тохижилтын ажлыг дэмжин гадна хашаагаа шинээр хийн, сэргээн засварлаж будаж, тохижилт, ногоон байгууламжаа сайжруулсан.

Ногоон байгууламжийн ажлын хүрээнд цэвэрлэгээ, усалгаа, модны шохойдолт, зүлэг самналт, нөхөн тарилтын ажлууд хийгдэж байна. Дугуйн замыг “Цант Булаг” ХХК, ногоон байгууламжийн арчлалтыг “Об тод”ХХК хариуцан гүйцэтгэж байна.

Гэрэлтүүлгийн 36 шонг угааж, зарын хуудсыг хуулан явган хүний замд байрлуулсан шонг буулган авч стандартын дагуу шилжүүлэн байршуулсан байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хотын хүн 2016-05-23 08:14:49
    Нийслэл хүрээ өргөн чөлөө хаа байдгийг газрын зурагт үзүүлж уншигчиддаа мэдээллийг илүү ойртуулж өгөх талаар анхаарч бичиж байвал зүгээр шүү сэтгүүлчид ээ.
  • хотын иргэн 2016-05-23 04:26:35
    явган хүний замын хавтанг ямар аймаар хүн галзуурмаар улаан өнгөөр буддаг юм бе???Өөр өнгө олдоггүй юм уу??? Үүл баатар аа