Үндэсний аудитын газраас 2016 оны УИХ-ын сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 3.4 тэрбум төгрөгөөр тогтоож байсан. Сонгуулийн тухай хуульд заасанчлан Үндэсний аудитын газар нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын хэмжээг санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө тогтоох ёстой. Энэ дагуу зардлын хэмжээг эцэслэн тогтоож, www.audit.mn цахим хуудсаараа дамжуулан нийтэд зарласан билээ.
Үндэсний аудитын газраас тогтоосноор 2016 оны УИХ-ын сонгуульд нам, эвсэл тус бүрээс зарцуулах дээд хэмжээ 3.4 тэрбум төгрөг байх бол нэр дэшигчээс тойрогтоо зарцуулах хэмжээг аймаг тус бүрээр тогтоож байсан. Тодруулбал нэр дэвшигчид 172-378 сая төгрөг зарцуулахаар болсон юм.
Өмнө нь зардлын хэмжээг Сонгуулийн ерөнхий хороо тогтоодог байсан бөгөөд 2012 оны сонгуульд нам, эвслийн зарцуулах хэмжээг 9.6 тэрбум төгрөгөөр тогтоож байсан бол энэ удаад Үндэсний аудитын газар гурав дахин бага хэмжээгээр тогтоогоод байсан.
Тэгвэл дээрх хэмжээ нэг тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа аж. Учир нь сонгуулийн тойргийн хэмжээг нэмж баталсантайгаар зардлын хэмжээ ийн өсчээ. УИХ өнгөрсөн онд Сонгуулийн тухай хуулийг батлахдаа 2016 оны УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор буюу 76 гишүүний 48 нь тойргоос, 28 нь намын нэрсийн жагсаалтаар сонгогдохоор заасан байсан юм. Гэвч Үндсэн хуулийн цэцэд нэр бүхий иргэд гомдол гаргаснаар Цэц “76 гишүүний 28 нь намын нэрсийн жагсаалтаар УИХ-д сонгогдож байгаа нь Үндсэн хуульд заасан холбогдох заалтуудыг зөрчжээ” хэмээн үзэж УИХ шийдвэрийг нь хүлээн авснаар Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Улмаар УИХ-ын сонгуулийг жижиг 76 тойрогт зохион байгуулахахаар шийдвэрлэсэн.
Иймээс 2016 оны УИХ-ын сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээ 4.4 тэрбумыг зарцуулахаар боллоо.

Б.Сансар
olloo.mn