Хашаандаа ногоо тариалдаг иргэдэд 5365 кг үр олгожээ
Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас хүнсний ногоо тариалдаг өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 21 аймаг, есөн дүүргийн иргэдэд хүнсний ногооны үр олгожээ. Энэ жилийн тухайд хүнсний ногооны гурван нэр төрлийн 5365 кг үрийг олгосон байна.

Ногооны үрийг өрхийн хэмжээнд хашаандаа ногоо тариалж, хүнсэндээ нөөцөлдөг иргэдэд олгох юм. Тиймээс өдөр тутмын хэрэглээний сонгино, манжин зэрэг хүнсний ногооны үрийг түлхүү олгож байгаа гэнэ. Тухайн үрийг иргэд харьяа аймаг, дүүргийн хөдөө аж ахуйн газраас авах боломжтой аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.