Баку хотноо жүдогийн 2014 оны гран при тэмцээн эхлээд байгаа. Энэхүү тэмцээнд 41 орны эрэгтэй 156, эмэгтэй 90 тамирчин оролцож байгаа юм.
Манай улсаас эргэтэй тав, эмэгтэй хоёр жинд нийт долоон тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд боллоо.
Өчигдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монгол Улсын Гавъяат тамирчин М.Уранцэцэг барилдаж алтан медалийн эзэн боллоо. Тэрээр эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Азербайжаны бөх Айша Гурбанлиг ялж хэсгээ тэргүүлсэн. Улмаар хэсгийн аваргын төлөө эзэн орны бөх Сумее Аккусыг буулгаж авснаар финалд гарч, аваргын төлөө Израйлын бөх Амелиег буулгаж авснаар алтан медаль хүртлээ.
Гэвч эрэгтэй 60 кг-ын жинд барилдсан Г.Хэрлэн торгуулийн тойрогт, эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч үзсэн А.Цолмон эхний тойрогтоо ялагдаж тэмцээнээ дуусгасан байна.
Өнөөдөр Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар барилдана. Манай бөх эхний тойрогтоо хийлж байгаа бөгөөд хоёрдугаар тойрогт Орос, Азербайжаны бөхчүүдийн аль ялсантай нь барилдахаар болсон байна. Мөн 81 кг-ын жинд Лондоны олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир барилдах юм.
Л.Тамир
Оллоо.мн