Нийслэл хотын албан татвараас тэрбум гаруй төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

Монгол Улсын Их хурлаас баталсан Нийслэл хотын албан татварын тухай хууль 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Нийслэл хотын албан татварыг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, амралтын газар, ресторан,баар гэсэн 4 төрлийн үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины худалдан авалтаас авахаар хуульчилсан юм.

Нийслэлийн ИТХ-аас Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг нэг хувь байхаар тогтоосон бөгөөд жилд 13,5 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Нийслэлийн Татварын газрын мэдээгээр энэ оны 5  дугаар сарын 10-ний байдлаар хотын албан татвараас тэрбум 90 сая 804 мянган төгрөгийг төвлөрүүлжээ гэж Нийслэлийн ЗДТГ-аас Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.