Ё.Ариунаа: “Моннис”-ийнхэн үргэлж худлаа ярьдаг, газраа л буцааж авмаар байна
БЗД-ийн 14-р хороонд дахин төлөвлөлт хийхээр сонгогдсон  “Моннис” группийн охин компани болох “Моннис урбан девелопмент” компани  газраа чөлөөлж өгсөн иргэдийг хохироож буй тухай гомдол ирсний дагуу иргэдтэй уулзаж ярилцлаа. 

-Таны хувьд гэрээ байгуулж, газар чөлөөлснөөс хойш хэчнээн хугацаа өнгөрч, одоо нөхцөл байдал чинь ямар байдалтай байна вэ?
-Ихэнх айлуудын хувьд 2013 онд гэрээ байгуулж, нүүсэн байдаг. Харин цөөн хэдэн айл 2014 онд нүүсэн. Манайх 2014 онд нүүсэн.

-Яг хэчнээн өрх  газраа чөлөөлсөн юм бэ?
-Нийт 125 айл газраа чөлөөлсөн. Энэ нь 12 га газар болж байгаа юм билээ. 

-БЗД-ийн 14 дүгээр хорооны дахин төлөвлөлт хийхээр сонгогдсон тухайн газарт  газраа чөлөөлөхийг хүсээгүй хэчнээн айл байгаа вэ?
-Газар чөлөөлөх дээрээ тохироогүй цөөн хэдэн айл одоо болтол байгаа. Бид бол гүйцэтгэгч компанид итгээд газраа чөлөөлж өгчихөөд одоо ингээд хохироод явж байна даа. 

-Чөлөөлж авсан газар дээрээ хэчнээн айлын орон сууц барихаар төлөвлөж байсан юм бол?
-Анх  бидэнд харуулж, танилцуулж байсан зураг төсөл дээрээ бол зургаан блок барилга байсан. Тэрнээс одоо бол ердөө хоёрхон блок баригдсан байгаа. Гурван жил болоход шүү дээ. Тэдний нэг нь таван давхар, нэг нь долоон давхар байгаа. Тиймээс бид өнгөрсөн хавраас эхлэн гүйцэтгэгч компани болоод холбогдох байгууллагуудтай уулзах гээд ингэж явж байгаа. Өнгөрсөн оны дөрвөн сараас эхлээд тойргийнхоо гишүүн Ж.Батзанданд асуудлаа уламжилж шийдвэрлүүлэх талаар нь хүсэлтээ өгсөн. Ингэж явсаар найман сарын 20-доор барилгын ажлаа эхлүүлнэ гэж байсан ч 9 сарын 20-доор эхлүүлээд ердөө ганцхан сарын дараа барилгын ажил нь зогсчихсон. Бүтэн жил  барилгын ажлаа хийгээгүй байж байгаад ганцхан сар хийгээд зогсоочихсон. 

-Энэ хаврын барилгын ажил нь эхэлсэн үү? 
-Бид өвөлжингөө тэмцсэн. Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газрын дарга нар, “Моннис”-ийнхэнтэй уулзаж асуудлаа шийдвэрлүүлэхээр маш их гүйсэн.  Ингээд энэ хаврын барилгын ажлыг гуравдугаар сарын 30-нд эхлүүлнэ гэж байсан ч тавдугаар сарын 6-нд эхэлсэн.  

-Одоогоор барилгын ажил нь эхэлчихсэн явж байгаа юм байна. Тэгэхээр та бүхний хувьд эсэргүүцэх зүйл юу байна. Байр хэзээ ашиглалтад орох талаар та бүхэнд мэдээлэл өгсөн үү? 
-Барилгын ажил нь эхэлсэн ч маш удаан байгаа. Гэвч бидний зүгээс “Моннис”-ийнхэнд итгэхгүй байна. Үргэлж худлаа хэлдэг. Г.Галбадрах гэж тэр гүйцэтгэх захирал нь энэ  оны аравдугаар сард ашиглалтад орно гэж хэлсэн. Харин дараа нь  менежер Ариунтунгалаг нь 2016 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орно гэж биднийг загнасан. 

"Моннис"-ийн менежер Ариунтунгалаг  гэдэг эмэгтэй “Гэр хороололд хачин муухай амьдарч байсан та нарыг байртай болгох гэж байна” гэж  загнадаг


-Загнасан гэдгийг тодруулахгүй юу? 
-Ер нь “Моннис”-ийн Ариунтунгалаг гэдэг менежер Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрынхан, нийслэлийн ИТХ-ын Д.Баттулга дарга гээд хүмүүс дахин төлөвлөлтөөс болж хохироод явж байгаа биднийг үргэлж хэл амаар доромжилж, загнаж, зандарсан өнгө аясаар харьцдаг. Ариунтунгалаг  гэдэг эмэгтэй “Гэр хороололд хачин муухай амьдарч байсан та нарыг байртай болгох гэж байна” гэж  загнадаг. Гэтэл манайх хоёр давхар  дулаан, бохироо шийдсэн байшинд амьдардаг байсан. Бас  авто машины гарааштай тохь тухтай  сайхан л амьдарч байсан. Хэчнээн дургүй байсан ч улс орноос хийж хэрэгжүүлж байгаа сайхан ажлыг дэмжье гэж бодоод л  газраа чөлөөлсөн. Үүнээс хойш гурван жил түрээсийн байраар амьдарч байна. Энэ хугацаанд “Моннис”-оос түрээсийн мөнгийг 50 хувь багасгасан ч дуугүй л явж байсан. Гэтэл барилга байшин нь баригдахгүй ажил маш их удааширч байна.  Дахин төлөвлөлт хийж байгаа компаниуд байрыг нь бариад иргэдийг оруулж байна. Гэвч “Моннис” гурван жил өнгөрөхөд  тав, долоон давхар хоёр блок   л барилаа. Энэ компанийг мөнгөгүй хямарсан гэж бодохгүй байна. 

-Барилгын ажил нь ингэж удаашралтай явж байгааг гүйцэтгэгч компанийнхан юу гэж тайлбарлаж байх юм?
-Ерөөсөө эдийн засгийн хямрал  нүүрлэчихлээ. Бид хямралаас гарах гарц хайж байна. Улсаас бидэнд ямар ч тусламж үзүүлэхгүй байна л гэж хэлдэг. 

-Анх та бүхэнтэй гэрээ байгуулахдаа ашиглалтад оруулах  сүүлийн хугацааг хэзээ гэж зааж өгсөн юм бэ?
-2015 оны наймдугаар сарын 1 гэж зааж өгсөн. Анхны гэрээгээр бол ашиглалтад орох хугацаа нь дуусаад өчнөөн олон сар болж байхад хоёр блок л байна. 

-Тэгэхээр та бүхэнтэй байгуулсан гэрээний хугацаа ч мөн дууссан юм байна шүү дээ. Тиймээс гүйцэтгэгч “Моннис  Урбан Девелопмент” компанийнхан эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор барилгын ажил удааширч байгаагаа тайлбарлаж гэрээгээ дахин шинээр байгуулсан уу?
-Үгүй ээ,  дахиж шинээр гэрээ байгуулъя гэхээр зугтаад яваад байдаг. 

-Хамгийн анхны гэрээ байгуулсан айлуудын хувьд одоо бараг гурван жил болж байгаа юм байна. Энэ хугацаанд түрээсийн мөнгө  төгрөгөө цаг тухай бүрд нь өгч байсан уу, мөн нэг айлын түрээсийн мөнгийг хэдэн төгрөгөөр тооцож өгөхөөр болсон юм бэ?
-Анх гэрээ байгуулахдаа сарын 700 мянган төгрөгөөр тооцож нэг айлд өгөхөөр болсон. Ингээд 2014 оныг дуустал ямар ч асуудалгүй бүтэн жилээр өгчихөөд хоёр дахь жилээс нь гэрээгээ зөрчиж эхлээд шууд 300 мянган төгрөг болгосон. Байгуулсан гэрээн дээр бол хоёр тал харилцан тохиролцож гэрээний мөнгийг  цаг тухай бүрд нь төлж байхаар тохиролцсон. Гэтэл гэрээгээ зөрчиж өөрсдийн дураар  300 мянга болгосон. Яагаад ингэж байгаа юм бэ гэхээр хямралтай байна та бүхэнд мөнгө өгч чадахгүй гэх тайлбарыг өгдөг болсон. 

-Байгуулсан гэрээгээ зөрчиж, түрээсийн мөнгөө бууруулсан нь та бүхний хувьд мэдээж алдагдалтай байсан байх. Ер нь ойролцоогоор нэг өрх хэчнээн төгрөгийн санхүүгийн алдагдалд орсон бэ? Одоо нөхцөл байдал ямар байна?
- Хамаг үнэтэй цайтай юмаа ломбарданд тавьчихаад авч ч чадахгүй байдалтай байгаа. Одоогийн байдлаар нэг айл хамгийн багаар бодоход таван сая  төгрөгийн зарлага гаргачихаад байгаа. Хажуугаар нь сэтгэл санааны хохирол маш ихээр амсаж байна.

-Танай хувьд хэдэн га газар чөлөөлж, хэдэн өрөө байр авахаар болсон бэ?
-Манайх Консулын 15-407/А тоот хашаанд амьдарч байсан. Дээр хэлсэнчлэн дулаан, бохироо шийдсэн хоёр давхар байшин, машины гарааштай байсан. Ё.Ариунаагийнх гэдэг айл. Манайх гурван өрөө байр авахаар тохиролцож гэрээ хийсэн. Гэтэл тохилог сайхан байшингаасаа гарч, байр ч үгүй ийм байдалтай явж байна. 

-Гүйцэтгэгч “Моннис Урбан Девелопмент” компанийнхантай хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ? Ямар нэгэн тайлбар өгч байна уу?
-Ерөөсөө огт уулздаггүй. Гүйцэтгэх захирал Г.Галбадрах гэдэг хүн нь огт утсаа авдаггүй. Ариунтунгалаг гэх менежер нь байнга уурлаж загнадаг. 

 ИТХ-ын Д.Баттулга дарга болохоор тамхи зуучихаад  загнаад байдаг


-Компанийн удирдлагуудтай уулзах хүсэлтээ удаа дараа тавиад уулзаж чадахгүй байгаа гэж байна шүү дээ. Үнэхээр энэ хугацаанд тус компанийн эрх бүхий албан тушаалтай хүнтэй нэг ч удаа уулзаагүй хэрэг үү?
-Эрх бүхий албан тушаалтай хүн гэхээр “Моннис Урбан Девелопмент” компанийн гүйцэтгэх захирал Г.Галбадрах, тэгээд тэр Ариунтунгалаг гэж хүн нягтлан Мөнхцацрал гээд энэ гурван хүнтэй л харилцдаг. Дээр тэр “Моннис”-ийн Б.Чулуунбаатар гэдэг захиралтай нь уулзах гээд Ж.Батзандан гишүүнээр ч яриулж үзсэн, хорооны даргаар нь ч яриулж үзсэн бидэнтэй уулзаагүй. Бид Б.Чулуунбаатар гэдэг хүнтэй нь уулзмаар байна шүү дээ. Учир байдлаа хэлмээр байна. Үнэхээр хүнд хэцүү байна. 

-Нийслэлийн удирдлагуудтай уулзаж асуудлаа тавьж байв уу?
-Нийслэлийнхэн ч яг адилхан. Э.Бат-Үүл дарга хүлээж авдаггүй, утсаа авдаггүй. Бусад доод албан тушаалтнууд нь тайлбар хэлдэггүй.  ИТХ-ын Д.Баттулга дарга болохоор тамхи зуучихаад загнаад байдаг.

-Одоо та бүхэн цаашид юу хийх вэ?
-Орох оронгүй   гурван жил болж байгаа бидэнд хүсэх ганц л зүйл байна. Эргээд  газраа авмаар байна. Миний хувьд энэ “Моннис” гэдэг компанид итгэх итгэл алдарсан. Бид үнэндээ гуйж манай газрыг аваач ээ гээгүй шүү дээ. Тохилог дулаан сайхан байранд оруулаад өгье гэж дүн өвлийн хүйтэнд хүртэл айлуудыг нүүлгэж, газрыг нь авч байснаа өнөөдөр мартаж биднийг хэлэх хэлэхгүйгээр доромжилж байна. Нийслэлийн удирдлагууд ч энэ “Моннис” гэдэг компанийнхаа талд орж, өөрсдийн санаачилсан энэ ажлыг нь дэмжсэн иргэдээ хог шаар шиг үзэж, өөдөөс тамхи зуучихаад зандарч байна. Би  багшийн ажил хийдэг хүн. Хүүхдүүддээ хичээлээ заагаад  мөрөөрөө амьдарч байсан надад  төрийн байгууллагуудаар явж, юм хөөцөлдөх ажил бараг байдаггүй байсан. Одоо л төр ямар айхавтар төмөр нүүртэй болохыг мэдэрч байна.  Үнэхээр цөхөрч байна. 

Ярилцсанд баярлалаа
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-06-09 15:27:35
    Irgediin tuluulugchdiin darga Battulga tyreesiin tulburiig 300 bolgo gesen gelyy Irgedees gariin ysgiig n ab gesen gel yy Tegeed monnisiinhen 300 myangaa ch ug...
    202.21.106.101
    Мэдэгдсэн Хариулах
  • Ariunaa 2016-05-26 15:09:20
    Сүүлийн 2 цогцолбор яриа минийх биш бна шүү Баттулга дарга Ариунтунгалаг хоёрын тухай ярьсан тэмдэглэл минийх биш үүнийг залруулаарай.Би уншаагүй байсан.
    139.5.217.196
    Мэдэгдсэн Хариулах
  • Punishment 2016-05-24 13:18:51
    God never ever no mercy them!....
    182.160.3.56
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-05-23 11:24:36
    Наад луйварчид арай дэндэж байна.би бас яваад аргаа барж байна газраа буцааж авмаар байна.ганц нэгээрээ явахаар бүр элэг бариад байгаа юмаа.хамтдаа хөөцөлдвөл
    59.153.114.104
    Мэдэгдсэн Хариулах
  • jargal 2016-05-23 10:42:03
    Monnisiin udirdlaguud uneheer hariutslagagui, shunal n dendsen humuus gej oilgoj baigaa. Olon biznes ruu luivraar shurgalaad teriigee yavuulj chadahgui gatsaaj
    202.70.46.221
    Мэдэгдсэн Хариулах
  • news 2016-05-23 05:13:29
    Monnis gej uneheer muu company bololtoi dandaa saar um garch bh um
    49.0.187.58
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-05-23 03:04:22
    Моннис угаасаа л хулхидаад сурсан газар шүү дээ. Хулхи машин оруулж ирж шахна, гадны бизнес эрхлэгчдийг хулхидаж эд хөрөнгө, газрыг нь булааж авна гэх мэт.........
    27.123.214.116
    Мэдэгдсэн Хариулах
  • ! 2016-05-23 01:24:23
    "Моннис" гэж хэдэн нахальный банди нар анх үүсгэн байгуулсан компани, эзэд нь ямар байна, үйл ажиллагаа нь мөн л тийм байх юм даа!!!
    202.179.27.173
    Мэдэгдсэн Хариулах
  • Otgoo 2016-05-23 01:18:57
    Хм хэн нь худлаа яриад явдаг юм.
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах