Эйрбус компани 3D принтерийн тусламжтайгаар мотоцикль бүтээв
Европын нисэх онгоц үйлдвэрлэгч Эйрбус компанийн гүйцэтгэх захирал Том Эндерс 3D технологийн тусламжтайгаар үйлдвэрлэсэн цахилгаан мотоциклийг олон нийтэд танилцууллаа.

Тэрбээр шинэ технологийн шинэ бүтээгдэхүүнээ өөрөө унаж, технологийн хувьсгалын үр дунгээ харуулсан байна. Гурван хэмжээст технологийн тусламжтайгаар тус компани дэлхийд анх удаагаа мотоцикл үйлдвэрлэсэн нь энэ юм.

Гурван хэмжээст технологийн бүтээгдэхүүний хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн чиглэлэээр үйл ажиллагаагаа явуулдаг Эйрбус компанийн охин компани болох “ApWorks” -ын мэдээлж буйгаар зургаан килаваттын хүчин чадалтай хөдөлгүүр суурилуулсан цахилгаан мотоцикл нь хүний араг ясыг санагдуулам хэлбэр хийцтэй бөгөөд бүх жин нь 35 килограмм гэнэ.

Нэг үгээр хэлбэл, бусад төрлийн мотоциклуудаас даруй 30 хувиар хөнгөн аж. Эйрбус компани энэ төрлийн технологийг онгоц үйлдвэрлэлд хүртэл ашиглахаар төлөвлөж буй бөгөөд ирэх зургадугаар сард Берлины олон улсын нисэх хүчний шоунд анх удаагаа гурван хэмжээст технологийн хос хөдөлгүүрт бага оврын туршилтын нисэх онгоцоо олон нийтэд танилцуулахаар төлөвлөөд буй юм байна.

Монголын мэдээ
Б.Даваа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.