Өнөөдөр болох үйл явдлууд

09:00 цагт: Нийслэлийн Өргөө амаржих газар АШУҮИС-ийн Сувилахуйн сургуультай хамтран төрөлтийн сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулах гэж байна сургалтыг Австралийн Шинэзеландийн сургагч 5 багш ирж хичээл заана.сургалт Өргөө амаржих газрын А зааланд болно.

10:00 цагт:
Ази-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлагч, адмирал Харри Харрис манай улсад айлчилж байна. Адмирал Харри Харрисийг өнөөдөр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хүлээн авч уулзана.

11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Зээлдэгчдийн холбооноос банкуудаас хариу ирсэн талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Сонгуулийн луйврын талаар төрийн бус байгууллагуудын төлөөлөл Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Хэнтий аймгийн Сонгуулийн хороо нэг намд үйлчилж байгаа талаар Хэнтий аймаг дахь ИЗНН-ын хорооноос мэдээлнэ.

МҮЭСТО-нд Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөрийн нээлттэй өдөрлөг зохион байгуулагдана.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.