Тавантолгойн гэрээг гацаасандаа баярлаж суусан Л.Эрдэнэчимэг гишүүний бодлыг хэн өөрчлөв
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2.558.175.510 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол улсын 2.475.201 иргэн болон 8.497.671 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол улсын 553 аж ахуйн нэгжийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдний ашиг сонирхол, эрх ашгийг хангасан арга хэмжээ авах боломжтой болно.  Энэ тухай өнгөрсөн долоо хоногт мэдэгдэв. 

“Тавантолгойн гэрээг гацаасандаа баяртай байна” хэмээн ярьж явсан Л.Эрдэнэчимэг гишүүн УИХ-ын даргад “Таван толгойн нүүрсний ордыг ашиглах тухай” УИХ-ын тогтоолын төслийг танилцуулж суугаа харагдах. УИХ-ын нэр  бүхий 40 гишүүн санаачлан боловсруулсныг уг төслийг  Л.Эрдэнэчимэг гишүүн  өргөн мэдүүлсэн нь энэ.

Монгол Улс уул уурхайн баялаг ихтэй улс. Үүгээрээ ч дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна. 1996 онд Оюутолгойн илэрцийг анх тогтоож олон түмний магнай тэнийлгэх сайхан амлалтууд хөвөрч байсан.  

Гэсэн ч монголчуулал эдгээр толгойгооос хувь хүртэх тохиол байна уу. Өнгөрсөн Засгийн газрын үед сонгуулийн амлалтаар хэдхэн төгрөгийн хувь хүртсэнийг эс тооцвол бидэн шиг “Алтан дээр сандайлсан гуйлгачид” алга. Эрх баригчид нь бүх уул уурхайн баялагаа нэгэн зэрэг ашиглах гэж байна гээд бүгдийг нь дэлгээд өр зээлэнд тавиад дуусчихсан.

Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болонгуутаа “Мега төслүүдээ хөдөлгөнө” хэмээн амласан . Тэгвэл бараг зургаан жил гацаж байгаа Тавантолгойг хэдхэн хоногийн дотор хөдөлгөж чадах уу гэх асуулт гарч байгаа юм.

Л.Эрдэнэчимэг нарын УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн төслөөр бол Тавантолгойн ордыг ашиглахдаа юун түрүүнд үндэсний компани болох “Эрдэнэс Тавантолгой”-н оролцоог хангана. Мөн төрийн эзэмшлийн хувь 51-ээс доошгүй байх, Монголын ард түмний хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, төмөр замд төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож өгөх гэх зэрэг агуулгатай юм билээ.

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах УИХ-ын  2010 оны долоодугаар сарын 7-ны өдрийн 39 дүгээр тогтоолд заасан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хүртлэх хувийг дотоодын болон гадаадын хөрөнгийн биржээр худалдаж шаардлагатай хөрөнгө оруулалтыг татна. Засгийн газрын ажлын хэсэг Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хэлэлцээр хийж Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах гэрээний төслийг бэлтгэхдээ баримтлах үндсэн зарчим, удирдамжтай болно. Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахдаа Монгол улсын гадаад бодлогод баримтлаж буй гуравдагч хөршийн бодит оролцоо, хөрөнгө оруулалтыг хангах нөхцөл бүрдэнэ.
 Цанхийн хэсгийг хөгжүүлэх, Ухаа худаг-Гашуунсухайт чиглэл болон Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав зэрэг бусад чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих асуудлыг шийдвэрлэнэ. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий Бортолгой, Бортээг, Оорцог, Онч-Хараат зэрэг талбайг ашиглах асуудал цогцоор шийдэгдэнэ” гэх зэргээр боломжит нөхцөлүүдийг дурджээ.
 
Гадаад зах зээлд нүүрсний үнэ унасан, гадны хөрөнгө оруулагчидтай тохиролцон байгуулсан хэлэлцээрээ хүчингүй болгосон, өмнө нь авсан зээлээ бүрэн төлж барагдуулаагүй энэ нөхцөлд “Тавантолгой” олон улсын бирж дээр удаан шугамын өмнө бичигдэнэ гэдэг юу л бол.

 Ямартай ч энэ парламентад Тавантолгойг хөдөлгөх хүсэлтэй 40 гишүүн байгаа аж.

Тавантолгойн хувьцаа бол өнгөрсөн сонгуулийн жилийн амлалт. Харин одоо бол Тавантолгойгоор сонгуулийн шоу хийх нь хэтэрхий доромжилсон хэрэг болох  нь ойлгомжтой.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-08-15 17:36:21
    aumshigiin tsarai zustei xarui burii xaraxyn bish
    24.1.124.58
    Мэдэгдсэн Хариулах
  • Гана 2016-06-14 07:44:37
    Таван толгойг сонирхох гадаадын бүү хэл дотоодын компани ч олдохгүй байхаа. Нүүрсний үнэ шалан дээр уначихсан,дээр нь 51%-ийг төр эзэмших заалттай шүү
    203.91.117.8
    Мэдэгдсэн Хариулах
  • oodgui gar yumaa 2016-05-25 03:57:30
    ene huuhen neerei unen butehgui ee odoo dahij garch irehgui bh oo ikh khurald
    5.230.208.10
    Мэдэгдсэн Хариулах
  • hh 2016-05-25 03:50:19
    Ene Avgaig dahij ih hurald haragdahgui bolgooroi ard tumeen songoltoo zov hiigeerei
    150.129.141.203
    Мэдэгдсэн Хариулах
  • poorom poorom poorom 2016-05-24 10:48:37
    puurem puurem puurem
    103.9.89.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-05-24 10:11:42
    Songinochuudiin medleg nimgen bnas. Songosin songoltin ilerhiilel ni Erdenechimeg. yoo ene awgaig ahiad demjij medleg nimgen gdgee batlah wiidee
    139.5.218.52
    Мэдэгдсэн Хариулах
  • BOLIO 2016-05-24 08:19:29
    BOLI BOLI
    103.9.89.226
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-05-24 08:03:22
    ene odoo bolichoosoi zuer ene metiin awgai naraas bolj l uls oron min hugjihgui bgaam shdeee odoo bol bolih heregtei
    103.10.21.69
    Мэдэгдсэн Хариулах
  • мөнхжин  2016-05-23 07:06:06
    Монгол яагаад хөгжихгүй байна вэ гэвэл энэ авгай мэтийн гадны гар хөл болсон эх оронч нэртэй сүгсэлзүүрүүд бүгдийг сүйтгэж бна
    202.179.24.219
    Мэдэгдсэн Хариулах
  • xxxx 2016-05-23 06:02:04
    Tor ogt mongogui khirnee 51% -iig yum bolgon deer l avna gekh yum. Erdoo l avakh estoi bikh tavaraa avakh buteegdekhuun khuvaakh ni khamgiin bolomjiin khuvilbar...
    202.5.196.89
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОчин 2016-05-23 04:44:53
    Эх орон ч эрэлхэг эмэгтэйчүүдийн төлөөлөл шүү... Тавантолгой яах аргагүй ард түмний мэдэлд байх ёстой Танд болон тогтоолын төслийг дэмж сэн 40 УИХ-ын гишүүддэ...
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • ? 2016-05-23 03:49:24
    Энэ авгай яагаад улс эх орноо ингэж зориуд санаатайгаар хорлоод байдаг юм бол оо????!
    202.179.27.173
    Мэдэгдсэн Хариулах
  • mmm 2016-05-23 03:46:22
    төрд энэ мэтээс арай өөр хүн гармаар байгаа юмаа
    202.9.40.255
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-05-23 03:39:10
    MAN TT-g MSC-d ugukh gej ulairaad bgaagaaraa yostoi China nart ugukh geed bga shy de. NSC bol zygeer l China khurungu oruulalttai, China ezentei company.
    103.26.192.157
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-05-23 03:21:46
    АН таван толгойг хятадуудад өгөх байх аа, чөлөөт бүс шиг, эсвэл газрын хууль шигээ
    150.129.142.51
    Мэдэгдсэн Хариулах
  • Гана 2016-05-23 02:44:00
    Сэрүүн зүүд гэж үүнийг хэлэх байхдаа. Таван толгойн 51%-д гаргах мөнгө засгийн газарт байхгүй шүүдээ.Гаднын хэн ч ийм нөхцлөөр хөрөнгө оруулалт хийхгүй
    203.91.117.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-05-23 02:28:49
    Женко, Зинко хоёрын аль дээр юм бэдээ тэгээд тэр муу хоёр ч дээ шуналаас өөр чадах юм ч байхгүй биздээ, Ээгий эгчийгг эргүүтүүлээд байхтайгаа юм болов уу
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • ганаа 2016-05-23 02:20:44
    Таван толгойн ордыг нүүрсчний нам хятадуудад өгөхмгэж байснийг зогсоосон жинхэн эх оронч хүүхэн шүү ийм хүмүүсээ дэмжих хэрэгтэй.
    103.229.121.216
    Мэдэгдсэн Хариулах
  • user 2016-05-23 02:20:07
    Jenkotoigoo hutlultsuud dald orj zuger.
    203.91.115.45
    Мэдэгдсэн Хариулах
  • Баярт 2016-05-23 01:49:28
    Таван толгой 1072 хувьцаандаа ноогдол ашиг өгөхөөр ашигтай ажиллаж байгаа гээд байсан даа, энэ Бенз.
    202.9.40.207
    Мэдэгдсэн Хариулах
  • hog shaar shuvhruu 2016-05-23 00:41:17
    hog shaar shuvhruu
    203.194.116.39
    Мэдэгдсэн Хариулах