Гэр бүлийн хүчирхийлэл баяртай
УИХ-аар өнгөрөгч долоо хоногт Үндсэн хуулийн дараа орохуйц чухал гэж хэлж болох, хууль хүчний байгууллагын эрхзүйн орчинд эргэлт авчрах Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Гэр бүлийн хүчирхийллийн тухай гэсэн гурван том хуулийг баталлаа. Хууль зүйн салбарт ажиллаж буй олон хүний хүч хөдөлмөрөөр он удаан яригдсан эдгээр хуулийн төслүүд батлагдсанаар Эрүүгийн хэрэг үүсгэснээс эхлэн тухайн хүнд ял эдлүүлэх, эрүүгийн хэргийг хянаж шийдвэрлэх хуртэлх асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, харин эрүүгийн хэрэг гэж тооцохоос өмнө янз бүрийн хэрэг зөрчлийг Хууль сахиулах ажиллагааны тухай хууль хэмээн эрхзүйн онолын хувьд хоёр ялгаж өгчээ.
 
Мөн мөрдөн байцаагч, шүүгч, прокурор эрх үүргийг тодорхой болгож, цагдаа ямар тохиолдолд зэвсэг хэрэглэх, мөн хэрэг үүсгэх явцад олсон нотлох баримтыг хэрэг шийдэх явцад ашиглах асуудлыг тусгажээ. Эдгээр хуулийн төслүүд батлагдаж хэрэгжиж эхэлснээр өмнө батлаад орхисон Эрүүгийн болон Зөрчлийн хууль амилах учиртай. Түүнчлэн, УИХ-аар баталсан эдгээр хуулиудад хүүхэд, хамгаалал гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг харилцан уялдаатай, хамгийн чухал зүйл заалт болгон шигтгэж өгснөөрөө бид нэгэн том шинэчлэлийг, маш том ахиц дэвшлийг энэ салбарт авчирлаа гэж хэлж болох юм.
 
Гэр бүлийн хүчирхийлэл бол гэмт хэрэг мөн гэдгийг анх удаа Эрүүгийн хуульд тусгаж байсан бол гэмт хэрэг гэж үзсэн тохиолдолд хэрхэн таслан зогсоох, хэрхэн илрүүлэх, үүссэн хэрэгт байцаах шийтгэх үйл ажиллагааг хэрхэн явуулах вэ гэдгийг дээрх хоёр хууль тусгаж өгчээ. Хууль сахиулах тухай хуульд гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоохын тулд хууль сахиулагч дуудлага авсан даруйд очих, улмаар дуудлага өгсөн айл хаалгаа тайлахгүй бол эвдэж орох эрхийг нээж өгчээ. Хаалгаа тайлж өгөхгүй бол ахуйн зөрчил гэж орхидог байснаас, хүчирхийллийн улмаас жилд 24-26 хүн нас бардаг гэсэн харамсалтай тоо бий.
 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хохирогчийг айлгах замаар өргөдлийг татаж авдаг байдлыг зогсоох заалт оржээ. Тодруулбал, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг Тахарын алба хамгаалах үүрэгтэй болсон байгаа юм. Хохирогчийг хүчирхийлэгчтэй уулзуулдаг, хамгаалах боломж бүрдээгүйгээс өмнө нь шүүхийн гадна нөхөртөө олон удаа хутгалуулж амиа алдаж байсан тохиолдол бий. Тэгвэл хуульд оруулсан өөрчлөлтөөр хүчирхийлэгчтэй уулзахгүй байх, алсын зайнаас видеогоор мэдээлэл өгөхөөр зохицуулалт хийжээ. Хохирогч эмэгтэй гомдол гаргасан тохиолдолд Тахарын алба хамгаалалтад авдаг болсноор гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажил ганцхан Төрийн бус байгууллагын хийдэг ажил биш болж, төрийн албаны оролцоо маш чухал болов.


Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцжээ
 
2004 онд анхлан баталсан ч цаасан дээр явж ирсэн Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль 12 жилийн дараа шинэчлэгдэн батлагдаж, гэр бүлийн хүчирхийлэл бол эхнэр нөхрийн хоорондын асуудал гэсэн явцуу ойлголтыг халж, улмаар гэмт хэрэг гэж үзэх, тэр тусмаа хүчирхийлэл үйлдсэн этгээд хүнд гэмт хэрэгтэн болох эрхзүйн орчин бий болсон юм. Эрхзүйн шинэчлэлийн хүрээнд Эрүүгийн болон Зөрчлийн хууль, Шуурхай хамгаалах тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зүйл заалтууд нэгэн бүхэл цогц шинэчлэл болж Гэр бүлийн хүчирхийллийн хуультай уялдаж ирлээ. Тус тусдаа салангид байсан заалтуудыг нэг хуулиар зангидаж өгснөөр хүчирхийлэгч хаашаа ч зугтах аргагүй болж байна.
 
Хамгийн чухал нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд аргагүй хамгаалалт хийж, улмаар энэ нь хэтэрсний улмаас бусдын амь насанд хүрсэн, хүнд гэмтэл учруулсан тохиолдол маш их байдаг. Хорих газар ял эдэлж буй бүсгүйчүүдийн дийлэнх хувь нь аргагүй хамгаалалт хэтрүүлж, улмаар хүнд зүйл ангиар ял эдэлж байгаа. Тэгвэл есдүгээр сарын 1-нээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх тухай хууль хэрэгжиж эхэлснээр хүчирхийллийн улмаас гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйчүүдийн ялыг хөнгөлж, зарим нь суллагдах сайхан мэдээг дуулгая.
 
Эр, эмийн дунд илжиг жороолох нь
 
Мөн энэ хуулиар хүүхэд ямар ч тохиолдолд хүчирхийлэлд өртсөн мэдээлэл өгөх үүрэг бүх хүнд байх ёстой гэж зүйлчилж өгсөн байна. Хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд цагдаа арга хэмжээ авч, улмаар хүүхэд хамгааллын газар, ах дүү хамаатан саданд хүлээлгэж өгөх үүргийг тусгажээ. Ганцхан эцэг эх ч бус хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч, салсан эх нөхрийн хүүхдэд үзүүлж буй дарамт, хүчирхийллийг нэг бүрчлэн шалгаж, хэрэг үүсгэнэ.
 
Сүүлийн зургаан жилд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 90 хүн амь насаа алдсан, 2016 оны эхний улиралд таван хүн харамсалтайгаар амиа алдсан судалгааг албаныхан онцолдог. Тэгвэл хүчирхийллийг зөрчил биш гэмт хэрэг гэж үздэг болсноор хүчирхийлэл үйлдсэн хүнд хохирогчид дөхөж очихыг тодорхой хугацаагаар хориглох, тодорхой газар очихыг хориглох, зан үйлд нөлөөлөх албадан сургалтад хамруулах зэрэг хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг хүлээлгэхээр болжээ. Хүчирхийлэгч өөрийгөө болон хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд өөрсдөө мэдээлэл өгөх боломж тун хомс.
 
Харамсалтай нь манай иргэдийн дунд эр эмийн дунд илжиг жороолох хэрэггүй гэсэн сэтгэлээр хандаж согтуу эцгийн талаар мэдээлэл өгдөггүй буруу жишиг байсан. Тэгвэл хүчирхийлэл үйлдэж байгаа этгээдийг харсан, мэдсэн атлаа мэдээлэл өгөөгүй бол Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцох болсноор эр эмийн дунд хөрш жороолох үүрэггэй болж байна. Мөн цагдаагийн алба хаагч хүчээр нэвтрэх, дуудлага авсан даруйд очихоос гадна аюулын зэргийн үнэлгээ хийх, хүчирхийлэл үйлдэгчийг баривчлах, галт зэвсэг, зэвсгийн чанартай зүйлийг хурааж авах, хохирогчид гэрээсээ хувцас, эм, хүүхдийн хичээлийн хэрэгслээ авахад нь туслах, баримт бичгийг нь хүчирхийлэл үйлдэгчээс шаардан гаргуулах зэрэг үүргийг хүлээж байгаа юм. Өмнө хэлсэнчлэн хохирогчийг Тахарын алба гаргасан өргөдлийн дагуу хамгаалахаас гадна хамгаалах зорилгоор долоон төрлийн үйлчилгээг албан ёсоор хуульд тусгаж өгсөн юм.
 
Хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхийн шатанд хамгаалах үүргийг прокурор гүйцэтгэх, улмаар хүчирхийллийн хэргийг сунжруулахгүйгээр хэргийг богино хугацаанд шийдвэрлэх хялбаршуулсан журам үйлчлэх зэрэг давуу талууд нэмэгдэв. Эцэст нь хэлэхэд, гуравхан сая хүн амтай атлаа жилд 20-30-аар нь согтуу, солиотой эр нөхрийн дарамтад бүсгүйчүүдээ, эцэг эхийн дарамтад нялх үрсээ алддаг Монголын нэгэн гамшгийг арилгах цогц шинэчлэлийг хийж чадсан, олон жил зарцуулсан ч эцсийн үр дүнг нь үзэж чадсан хууль зүйн яамны сайд, мэргэжилтнүүд, тэр дундаа энэ чиглэлд эрчимтэй дуу хоолойгоо хүргэж ажилласан УИХ-ын 11 эмэгтэй гишүүндээ уншигчдынхаа өмнөөс, олон мянган бүсгүйчүүд, хүүхдүүдийн өмнөөс баярлалаа гэж хэлье. Ц.Оюунгэрэл гишүүний хэлсэнчлэн одоо л бид гэр бүлийн хүчирхийлэлд баяртай гэж хэлж болох нь.
 
Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дөнгөж нүүр тулж байж юун баяртай вэ? 2016-05-23 23:19:32
    Одоо л гэр бүлийн хүчирхийлэлтэй сайн уу гэж гар барьж байна ш дээ. Тэр гарыг лавшруулаад атгаж чадах уу, хөрсөн дээрээ хир буух вэ гэдэг бол дараагийн асуудал....
    208.107.128.246
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-05-23 14:27:24
    Ix xurliin xeden xuuxnii xiisen ajil bish shuu dee. Yagaad tedend bayar xurgeed bgaag oiloxgui um. Talarxax xumusee olj talarxaachee
    59.153.114.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-05-23 02:00:08
    Гэнэн дуракууд вэ, хучирхийлэлийг ор моргуй устагцануу, яахав таг байснаас дээр
    59.153.113.173
    Мэдэгдсэн Хариулах
  • utsaa 2016-05-23 01:49:36
    gol n haashaa duudlala ogoh yum be? duureg burt oor baidag bailgui dee. manai hajuu ailiin nohor n ehneree dandaa zoddog, utasdah utsiig n medehgui baina.
    202.21.116.10
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2016-05-23 03:56:06
      цагдаа руу утастчихоо тэд холбоод өгөх байлгүй
      202.55.183.173
      Мэдэгдсэн Хариулах
  • баярлалаа 2016-05-23 01:43:56
    баярлалаа
    119.40.103.130
    Мэдэгдсэн Хариулах