"Мэргэжил бүхэн сайхан" өдөрлөг Чингисийн талбайд болж байна. Хөдөлмөрийн яамны санаачилгаар зохион байгуулж буй уг өдөрлөгт төрийн болон төрийн бус өмчийн Мэргэжлийн боловсрол сургалтын 58 байгууллага оролцож байна.

Эдгээр 58 байгууллага нь: хангайн болон төвийн бүсээс тус бүр найм, говийн бүсээс долоо, зүүн бүсээс дөрөв, баруун бүсээс тав, нийслэлээс 26 МСҮТ, Политехник коллеж оролцсон. Мөн дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсийнхэн, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагууд, Хөдөлмөрийн яамтай хамтран ажилладаг түнш байгууллагууд болох төсөл хөтөлбөрийнхөн, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, ажил олгогчид оролцож байна.

Өдөрлөгийн үеэр эзэмшсэн мэргэжлийнхээ ид хавыг гайхуулах залуус ур чадвараараа өрсөлдөх шоу үзүүлбэр үзүүлэж, оюутан сурагчдын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэжээ. Нэг үгээр энд ирсэн хэн боловч үндэсний мэргэжилтэй ажилтныг хэрхэн яаж бэлтгэдгийг нүдээр үзэж, хийж бүтээснийг нь гараар барьж үзэх боломжтой юм.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.