УИХ-ын  сонгуулийг 300 гаруй шинжээчид ажиглана
                                  
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн газрын шинжээчдийн баг УИХ-ын сонгуулийг ажиглахаар Монгол улсад хүрэлцэн ирлээ.
 
Шинжээчдийн багт 12 улсын 13 мэргэжилтэн орсон байна. Удахгүй тус байгууллагаас сонгуулийн урт хугацааны 14 ажиглагч, богино хугацааны 300 ажиглагч хүрэлцэн ирж ажиглалт хийх ажээ.
 
 ЕАБХАБ-ын Сонгуулийн ажиглах хороог элчин сайд  хатагтай Одри Гловер тэргүүлж ажиллах бөгөөд тэрбээр 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр мөн хороог ахалж байсан юм.
 
Манай улс энэ нэр хүндтэй байгууллагад 2012 онд элсэн орсноор түүний 57 дахь гишүүн нь болсон юм.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.