Э.Бат-Үүл: Данс нээгээд нэг мөнгөний гүйлгээ хийсэн байдаг юм бол огцорно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээр оффшор компани, данстай холбоотой байр сууриа ингэж илэрхийллээ.

-Панамын оффшор компаниуд, оффшор данс эзэмшигчдийг дэлхий нийтэд зарласан. Энэ дунд танай хүү Чулуудай оффшор бүсэд, оффшор компани байгуулсан тухай мэдээлэл гарсан. Үүнээс үүдээд нэлээн дуулиан дэгдэж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Юуны өмнө би энэ тухай хэвлэл мэдээллийнхэнд тайлбар өгсөн. Зарим хэвлэл мэдээллийнхэн алдсан уу, яасан оффшор данстай байсан мэтээр ташаа мэдээлэл өгсөн байна билээ. Би “Чулуудай оффшор компани байгуулаад, дансаа ч нээж чадалгүй хаагдсан байна лээ” гэсэн мэдээлэл өгсөн. Үүнийг засч хэлэх хэрэгтэй. Оффшор компани байгуулаад данстай ч болж чадалгүй хаагдсан гэж ойлгосон. Тэр тухай л хэлсэн. Хоёрдугаарт, чөлөөт хэвлэлийн буянаар Чулуудайг оффшор компани байгуулах гэж явсан юм байна гэдгийг сонсч, мэдсэн. Бусадтай л адилхан тэр шуугиан эхлэхэд Чулуудайг оффшор компани байгуулах гэснийг мэдлээ. Миний хүү гурван хүүхдийн аав. 36 хүрч байна. Биеэ даасан өрх айл. Би Чулуудайн өдөр тутмын амьдралыг мөшгөөд байдаггүй. Ямар бизнес хийж байна гэж шалгаад байдаггүй. Тэр хүн Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхээ эдлээд явж байгаа. Хуулийн хүрээнд л бүх үйл ажиллагаагаа явуулж байгаа.

-Та өөртэй нь ярилцсан уу?

-Тэрийг дуулаад “Хүүе, юун оффшор данс болоод явчихав. Юу болоод байна аа” гэж асуусан. Тэгээд Чулуудай “Би 2011 онд найзтайгаа нийлээд оффшор компани байгуулах гэж оролдсон. Оффшор компанид бүртгүүлээд данс ч нээж чадалгүй, гүйлгээ ч хийж чадалгүй хаагдсан юм” гэж хэлсэн.

-Хэрвээ Чулуудайн компани их хэмжээний мөнгөн дүнгийн данстай, гүйлгээ хийсэн байвал яах вэ?

-Үнэхээр тийм байвал би өөрийн хүсэлтээр ажлаа өгнө. Шууд огцорно. Чулуудайн дансаар нэг мөнгөний гүйлгээ хийсэн байдаг юм бол чиний хэлснээр заавал их мөнгө гэх албагүй, үнэхээр Чулуудайн хэлсэн “оффшор компани байгуулаад данс нээж амжилгүй хаагдсан” гэдэг нь худлаа байгаад, тэр дансаар ямар нэгэн гүйлгээ хийгдсэн байвал, тэр мөнгөний дүнгээс хамаарахгүйгээр би шууд чөлөөлөгдөх хүсэлтээ тавина. Огцрох хүсэлтээ өөрөө гаргана.

-Та огцрох хүсэлтээ гаргаад зогсохгүй, дахин нэр дэвшихгүй байж чадах уу?

-Чадна. Үнэхээр чадна. Нэгдүгээрт, бид нар шиг албан тушаалтнууд хүмүүст худлаа хэлж болохгүй. Хэлсэн бол хариуцлагаа хүлээдэг байх ёстой. Эрх биш ийм эрүүл саруул улс төр рүү явах цаг болсон. Тийм учраас би ийм ёс зүйтэй байж чадна гэж хэлмээр байна.

-Ер нь улстөрчийн хүүхэд байх, алдартай аавтай байх хэцүү юм шиг байна аа?

-Улстөрчийн хүүхэд байна гэдэг үнэндээ хариуцлагатай бай л гэсэн үг. Би чамд нэг сонин юм хэлье. Би нэг юманд их харамсдаг юм. Авлигын тухай хууль, ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг хэлэлцэгдэж байхад би УИХ-ын гишүүн байсан. Тухайн үед би нэг асуудлыг удаа дараа тавьж байсан. УИХ-ын гишүүн, гэр бүл нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгчихдөг юм байжээ. Олон улсын жишгээр бол хүүхдүүд нь ч өгч байх ёстой. Нэн ялангуяа, хамгийн ойр төрөл, хүүхэд, ах дүү нар нь өгөх ёстой. Тэгэхгүй бол наадах чинь хагас дутуу ажил болж байна. Ер нь төрийн албан тушаалтан гэдэг нь нийтийн эрх ашигт хамаардаг хүмүүс. Тийм учраас бүх зүйл нь ил тод байх ёстой, шилэн байх ёстой гэж тэр үед би нэлээн хэлээд бараагүй юм. “Үгүй ээ, тэр хүүхэд нь тусдаа, биеэ даасан хүн. Тусдаа айл өрх. Тусдаа бизнестэй. Улстөрчийн хүүхэд байсныхаа төлөө, улстөрчийн ах, дүү байсны төлөө хяналтанд байж яаж болдог юм бэ” гээд УИХ хүлээж аваагүй. Тиймээс энэ асуудал орхигдсон юм.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Юу яриад эхлэв ээ? 2016-05-23 23:21:40
    Олон юм донгосолгүй шууд огцор хө. Гүйлгээ хийсэн хийгээгүй бидэнд хамаагүй шалгадаг газарт нь шалгуул.
    208.107.128.246
    Мэдэгдсэн Хариулах
  • БААТАР Т 2016-05-23 11:46:41
    ДАНС НЭЭСЭН НЬ ОЙЛГОМЖТОЙ . ГҮЙЛГЭЭ ХИЙСЭН НЬ Ч ТОДОРХОЙ. ХАРИН ИХ ҮҮ БАГА УУ Л ГЭЖ ЯРИНА. АЙГААГҮЙ БОЛ ДАНСНЫ ХУУЛГАА ДЭЛГЭЭДЭХ.
    202.179.27.211
    Мэдэгдсэн Хариулах
  • ы 2016-05-23 05:08:25
    Одоо үлгэр жишээ үзүүлж байж, ирээдүйн улс төрчид цэвэршинэ. Улс төрчид цэвэршиж, нэр хүндээ сэргээгээсэй. Эх орон үлгэр жишээч хүмүүсээр удирдуулаасай
    216.123.206.82
    Мэдэгдсэн Хариулах
  • Balbar 2016-05-23 02:41:44
    Jaahan zorig baival uul ni ene suudal yu yum be de bid nar taniig l harj bga sh dee
    103.229.122.204
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-05-23 02:34:03
    МАН юу ч хийхгүй идсэн, АН идээд ч хийгээд байгаа, гэхдээ одоо боллоо доо гээд ард түмнийхээ амьдралыг бас эргээд нэг харчихаж болдоггүй юу.
    119.40.103.130
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-05-23 02:24:18
    Оффшор компани нээх, данстай байх нь гэмт хэрэг биш гэж гэжүү, татвараас зугатах сонгодог оролдлого, үүнийг эс үйлдэл гэдэг юм, сэдлийнхээ төлөө огцорох хэрэгтэ...
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-05-23 02:17:02
    Манай улс төрчид Батүүл дарга шиг байл даа. Таны ярьж байгаа зөв байна шүү Батүүл даргаа. Таны энэ үйлдэл бусад улс төрчдөд үлгэр болоосой.
    202.179.31.40
    Мэдэгдсэн Хариулах
    • novsh 2016-06-13 22:51:17
      hutswaa bugsnii alchuuraa batuuliin bugsiig doloo
      182.160.38.125
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-05-23 02:14:02
    Огцроод зогсохгүй шүү.Аав ээж ах дүүс эхнэр хүүхдүүдийг цаазласан ч багадна
    103.229.121.50
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-05-23 02:02:40
    Япон солонгосоос суралцаад ганц ч гэсэн монголоид уучлал гуйгаад огцорч болдоггуй юмуу
    59.153.113.173
    Мэдэгдсэн Хариулах
  • Долгор 2016-05-22 15:47:23
    Мөнгө байж л данс нээнэ шүүдээ. Манай банкнууд ч бас тодорхой хэмжээний мөнгө байршуулж байж данс нээдэг..доод тал нь 20000₮, оффшерт бол 1000000$
    103.229.121.98
    Мэдэгдсэн Хариулах
  • dkd 2016-05-22 15:34:52
    Наад үлгэрээ ЛАЛРУУДДАА хэл,юун огцрох хугацаа чинь дуусах гэж бгааг мэддэггүй мал уу?нийгмийг ямар бдалд оруулсанаа мэддэгүй,мөнгөгүй данс нээдгүй юм оффшорт
    103.229.120.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-05-22 15:33:08
    Bat-Uul duuschee.AN offshore danstai humuusee bitgii ner devuuleeree.Tegwel sanlaa ugnu.
    103.57.92.42
    Мэдэгдсэн Хариулах
  • Bold 2016-05-22 14:58:42
    Данс нээсэн л бол нээсэн шүү дээ.Юугаа яриад байнаа.Авилгач ааааа
    202.179.11.166
    Мэдэгдсэн Хариулах
  • HEHEHE 2016-05-22 14:26:15
    BAT-UULEE, GUILGEE HIIH GEJ NEEDEG BUS UU??? GOY ULGER YARIH YUMAA.
    59.153.112.220
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэн 2016-05-22 13:46:57
    Хүний хармаанд гараа хийсэн л бол хулгай гэж үздэг. Хармаанд мөнгө байсан, үгүй нь хамаагүй. Офшор данс нээсэн бол мөнгө угаах, татвараас зугтаах гэмт хэрэг мөн...
    103.57.95.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Хэ хэ хэ 2016-05-22 13:16:01
    Оффшор компани байгуулахад хэдэн арван мянган долларын үйлчилгээ авдаг юм байна шүү дээ. Тэгж худал шaaж лалартаад яах вэ???
    103.10.21.38
    Мэдэгдсэн Хариулах
  • Худалч баатар 2016-05-22 11:05:20
    Нийслэлийн татвараа яах вэ та юу гээд байлаа та нуугаад бид төлөөл байх уу таныг ярьж байгаа үйлдэл хоёр ер нь зөрөөд байх бололтой юм одоо үнэн г яриа тэ
    27.123.214.109
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-05-22 10:25:31
    Луйварчин хүүтэй аав нь адилхан луйварчин байгаа да. Огцорсон нь дээр байхаа. Хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээ
    182.160.38.9
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2016-05-22 06:48:29
    hussen huseegui ogtsorno harin hotiin zahirgaanii bairiig gazartyai ni zaraad alga boloh bii dee
    119.40.97.94
    Мэдэгдсэн Хариулах
  • мараа 2016-05-22 06:26:40
    Баярцогтын УИХ ын дэд даргаа өгч хариуцлагаа маш томоор хүлээсэн гэж солиордог шиг юм болох нээ СЭЛЭНГЭЧҮҮДИЙН ЛАЙ
    139.5.216.19
    Мэдэгдсэн Хариулах
  • 001 2016-05-22 06:08:21
    Уг нь аль эрт огцрох ёстой байсан юм биш үү, дахин төлөвлөлтийн 11 тэрбумын асуудлаас болж хүүдээ тендер өгсөн гэж
    122.201.31.173
    Мэдэгдсэн Хариулах
  • Мөнгө аваад зугтаачхан ардчиллын луйварч 2016-05-22 04:47:09
    Хөөе хөөе зүгээр огцроод тогтохгүй шүү одоо амар болжээ наад мөнгө чинь ард түмэн ний мөнгө шүү үүл гуа хаачхан та Хонконг доо очиж жаргах нуу аан
    103.57.93.146
    Мэдэгдсэн Хариулах
  • Энэ удаа л ард түмэн харий 2016-05-22 04:37:06
    Ашгүй дээ огцорч байгаа юм байна гүйлгээ хийсэн л байж таараа ямар хаан банк анкет бөглөж данс нээсэн биш оффшор шүү дэ маш их ажиллагаатай данс шүү
    103.57.93.146
    Мэдэгдсэн Хариулах