Ихэнх нутгаар дулаарна
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас нойтон цас, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус, Алтайн өвөр говиор 16-21 градус, нутгийн зүүн  хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. 15-17 градус дулаан байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар энэ сарын 22, 23-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, нутгийн зүүн өмнөд  хэсгээр, 24-нд говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 25-нд төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.
 Салхи 24, 25-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр  ихэнх нутгаар дулаарна гэж Ус, цаг уур, орчны судалгаа, шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.