АТГ-ыг даргагүй байлгахаар шийдэв үү
Хаврын чуулганыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 5-нд нээж, долоодугаар сарын 1-нд завсарлуулдаг. Харин өнөө жил УИХ-ын сонгууль болох учраас 30 хоногийн өмнө хаах юм.

Гэвч бүрэн эрхийнх нь хугацаанд Авлигатай тэмцэх газрын даргыг томилохгүйгээр чуулганаа хаахаар болж байгаа бололтой. Учир нь өнгөрсан баасан гарагт УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар батласан хувааарьт тус асуудал багтаагүй байгаа юм.

Хуулийн дагуу АТГ-ын даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгож, УИХ-аас томилдог. Энэ дагуу хурандаа Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар томилуулах хүсэлтийг тавдугаар сарын 4-нд УИХ-д хүргүүлсэн.
 
АТГ-ын даргыг томилох УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг завсарлага авч, хойшлуулсан. Тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Бүлгээр асуудлыг ярих шаардлага байна” гэж тайлбарлаж завсарлага авсан. Гэсэн ч тус бүлгийн энэ асуудлыг ярилцах завгүй яваа бололтой.

Уг хуулийн хүрээнд асуудлыг дээрх томилгоог УИХ өргөн мэдүүлснээс нь долоо хоногт багтаан хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Гэвч энэ асуудлыг шийдэхгүй байсаар УИХ-ын хаврын чуулганыг өндөрлүүлэх бололтой.  

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ари 2016-05-23 02:43:27
    элбэгдорж, энхболд 2н хүн байснаас байгаагүй нь дээр. сонгуулийн дараа МАХН гараад зохих хүнийг томилоод МАНАН-г шалгах шиг болно биз.