“ICT Expo-2016”  үзэсгэлэн гарч байна

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой, “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2016 оны 5 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд “ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ” уриан дор “ICT-EXPO-2016” үзэсгэлэн уламжлал ёсоор 10 дахь жилдээ зохион байгуулж байна. 

Энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар мэдээллийн технологид тулгуурласан өндөр үр бүтээмжтэй, олон түмэнд хүртээмжтэй төр засгийн үйлчилгээ, шинэ технологи нэвтрүүлэх, төр, хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уялдаа холбоог сайжруулах ач холбогдолтой аж.

Арав дахь жилдээ болж буй уг үзэсгэлэнд тус салбарт үйл ажиллагаа явуулдаг  байгууллагууд оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд хүргэж байгаа бөгөөд энэ ням гарагийг дуустал үргэлжлэх тус үзэсгэлэнгийн үеэр салбарынхаа шил­дэг технологи, үйл­чилгээ, санаачлага, ший­дэл, бүтээгдэхүүн, хамгийн шилдэг болон санаачлагатай оролцогч, мөн шилдгийг шилдгийг шалгаруулах юм байна.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.