Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд  “Ulaanbaatar book fair” олон улсын номын баярыг Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулж байна.

“Номд дурлаж мэдлэгт шүтэх Найрсаг хотын иргэд” уриатайгаар зохион байгуулж буй олон улсын номын баярын үеэр олон улсын зохиолч бүтээгч, уншигчид төдийгүй жуулчдыг татах олон сонирхолтой арга хэмжээ болж байгаа бөгөөд энэ өдрүүдэд олон улсын соёлын үзэсгэлэн үзэх, “Ном яръя, кофе ууя” чөлөөт орчин, “Уншлагын баяр”, Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдтэй уулзах, ахмад зохиолчдын хүндэтгэлийн арга хэмжээ, зохиолын дүрийн тоглолтууд, номын сангийн өдөрлөг, үзэсгэлэн, номын шагналтай тэмцээн уралдаанууд болохоос гадна энэ үеэр ном хэвлэлийн байгууллагууд номоо 20-50 хувийн хямдралтай худалдаж байна.  “Номын баяр"-ын хүрээнд нийгэмд тустай үйл ажиллагааг дэмжиж шинээр байгуулагдсан Чингэлтэй дүүргийн “Хүүхдийн номын өргөө”-нд хэрэгцээт шинэ номыг цуглуулах аян өрнүүлэх юм байна.

Олон улсын номын баярт Улаанбаатар хотын номын сангууд, Монгол Улсад суух Элчин сайдын яамд, ном эрхлэн гаргагч байгууллагууд, зохиолч орчуулагч, уран бүтээлчид, их дээд сургуулийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцоно.

ULAANBAATAR BOOK FAIR 2016-ОЛОН УЛСЫН НОМЫН БАЯРЫН ХӨТӨЛБӨР
Хэзээ: 2016.05.21
Хаана: Чингисийн талбай
11.40 - 11.45 Хөтлөгч арга хэмжээ нээнэ.
11.45 - 12.25 Урлагийн тоглолт
12.25 - 13.00 Хөгжөөнт тоглоом
13.00 -14.30 “Хорвоогийн олон өнгө” олон улсын урлагийн тоглолт
14.30 -15.00 “Яруу найраг, яруусал” бүлгэмийн чөлөөт уншлага
15.00 -15.30 Урлагийн тоглолт
15.30 -16.30  Хүүхдийн зохиолчдын бүтээлийн уншлага
16.30-17.00  Шинэ номын танилцуулга
17.00-17.30  Хөгжөөнт тоглоом
17.30 -18.00  Хаалтын арга хэмжээ       
Улаанбаатар чуулгын урлагийн тоглолт
10.00 -20.00 Номын хямдралтай худалдаа явагдана.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.