Өнөөдөр бурхан багшийн их дүйчин өдөр
Бурхан Багшийн их дүйчин өдөр Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр буюу тавдугаар сарын 21-ны өдөр тохиож байна. Энэ өдрийг Бурхан Буддагийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн 3 үйл явдал давхцсан өдөр хэмээн хүндэтгэдэг бөгөөд Их Дүйчин өдрийг Бурханы шашин дэлгэрсэн Ази болон Европын улс орнуудад баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ өдрийг Азийн төдийгүй Австрали, Европын бурхны шашинтнууд маш өргөн дэлгэр тэмдэглэж байна. Мөн энэ өдрийг НҮБ-аас “Эв нэгдлийн өдөр” болгон тэмдэглэдэг. Монгол оронд бурхны шашин 3 удаа дэлгэрсэн. Монголын түүх соёл, уламжлал, хэл, заншилтай нягт холбоотой энэ баярыг бид ч мөн тэмдэглэх нь зүйн хэрэг юм.

Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр тохиох Их Дүйчин өдрийг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд  иргэдэд нэг өдрийн сахил болох Тэгчин сожин хүртээдэг.  Уг сахилыг өглөө эртлэн авч, маргаашийн үүр хаяарах хүртэл сахидаг ёстой. Тэгчин сожин буюу сахил хүртэхдээ тухайн өдөр амьтны амь таслахгүй, худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй, ариун бусыг үйлдэхгүй, архи уухгүй, өндөр сэнтийд суухгүй, дуулж хуурдахгүй зэрэг 10 сахилыг сахина. Энэхүү сахилыг сахиж чадваас насаараа сахил сахисантай дүйцэн хэмээн үздэг ажээ. Мөн их дүйчин өдрөөр сүсэгтэн олон цагаан хоол идэх, мацаг барих зан үйлийг сахих хэрэгтэй юм байна.



olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-05-23 02:05:51
    Аргаа барсан ялагдас шиг шашин санагдлаа. Бурханд ойртох арай илуу арга олооч