Уулархаг нутгаар хур тунадас, нойтон цас орно

2016 оны 05 дугаар сарын 21-ний 09 цагаас 21 цаг хүртэл

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас, нойтон цас орно.

2016 оны 05 дугаар сарын 21-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон говийн нутгаар үүлэрхэг. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас, нойтон цас, говийн нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.  Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс  секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 градус, Алтайн өвөр говь болон Дарьгангын тал нутгаар 15-20 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. 14-16 градус дулаан байна.


Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.