“Юнивишн” компани анх “Монголд анх удаа Iptv, интернэт, суурин утсыг хослуулан гурвалсан үйлчилгээг нэвтрүүллээ” хэмээн рекламаа цацаж эхлэхэд иргэд “шуурч байсан” нь үнэн.
Хэдэн сарын өмнө Юнивишн компани хэрэглэгчидтэй байгуулсан гэрээгээ шууд өөрчилж байсан бөгөөд ШӨХТГ-аас энэхүү гэрээниы өөрчлөлтийг хэд хэдэн хуулийн заалтуудыг зөрчсөн гэж мэдэгдэж байсан ч одоог хүртэл нэг талыг барьсан, иргэний тухай хууль, хэрэглэгчдийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн заалттай гэрээгээ өөрчлөөгүй байна. Нэг үгээр, ШӨХТГ-аас хууль бус заалттай гэрээ гэдгийг тодорхойлчихоод байхад хэрэглэгчидтэйгээ байгуулсан гэрээгээ өөрчлөхгүй явсаар байна.
Тэгвэл өнөөдөр өглөөнөөс хойш Юнившиний IPTV үйлчилгээ доголдож ажиллахгүй байна. Дэлгэцэн дээр "та өөрийн төхөөрөмжийн холболтыг шалгана уу" гэсэн утгатай анхааруулга гаргасан ба хэрэглэгчид төхөөрөмжүүдийн холболтуудаа дахин дахин шалгасан ч нэмэргүй болохоор бухимдалаа илирхийлцгээж байна.
Гэтэл дөнгөж сая л Юнивишнээс “Оройн мэнд.IPTV үйлчилгээнд тодорхойгүй хугацаагаар доголдол үүссэнд хүлцэл өчиж байна.Хэвийн болмогц бид эргэн мэдээлэх болно гэсэн” зүйлийг дээрхи хэрэглэгчидэд хариу өгжээ.
Доголдол гарсанаа мэдсэн л юм бол IPTV дэлгэцэн дээр дээрхи хариугаа гаргахгүйгээр хэрэглэгчийн төхөөрөмжинд алдаа байгаа мэтээр буруу ташаа мэдээлэл гаргаж хэрэглэгчидээ бухимдуулах хэрэг байсан юм болов уу даа.
Ийнхүү “Юнивишн” компаний хэрэглэгчид бараг бүтэн өдөр IPTV ашигласангүй. “Юнивишн” компаний зүгээс хэрэглэгч сар бүрийн 20-ны дотор төлбөрөө төлөхгүй бол шууд тасалдаг байж үйлчилгээ үзүүлээгүй нэг өдрийн төлбөрийг хасаж тооцоорой доо.
www.olloo.mn