Ж.Батзандан: АН, МАН-ынхан оффшорын хуулийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн
УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар ирэх долоо хоногт УИХ-ын чуулган, байнгын хороогоор хэлэлцэх асуудлуудыг баталсан байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийсэн юм. Түүнээс дараах асуултад хариулт авлаа.

-Таны санаачлан өргөн барьсан, оффшорын данстай холбоотой хуулийн төсөл ирэх долоо хоногоос байнгын хороо, чуулганаар хэлэлцэхээр болсон байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуульд төрийн, улстөрийн, захиргааны болон удирдах албан тушаалтан тэдний хамаарал бүхий эдгээд оффшор бүсэд данс эзэмших, нээх, мөнгө байршуулахыг хориглох тухай нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Энэ заалтыг ирэх долоо хоногийн Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэж, батлагдахаар болсон.

-Хуулийн үйлчлэлийн хамрах хүрээний талаар?

-Хуулиар төрийн захиргааны, тусгай, гүйцэтгэх албан тушаалтан, төрийн үйлчилгээний албан тушаалтан, ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн,бүх шатны ИТХ-ын хурлын гишүүд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн эдгээд компанийн эрх мэдэл бүхий албан тушаалтнууд болон тэдний хамаарал бүхий аав ээж ах дүү, хүүхдүүдийнхээ нэр дээр оффшорт мөнгө байршуулахыг хориглоно.

-Гурван жилийн өмнө уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт оруулаагүй. Энэ удаад гишүүдийн дэмжлэгийг хүлээх болов уу?

-Гурван жилийн өмнө энэ хуулийн төсөл хэлэлцүүлэгт ороод УИХ хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Анхны хэлэлцүүлэгт оруулахгүйгээр хэсэг бүлэг эдгээдүүд, оффшортонгууд дарсан. Өөрөөр хэлбэл тэд энэ хуулийг батлахад саад учруулсан. Оффшорын аюул занал, оффшортонгуудын монголд учруулж байгаа гай барцадыг нийгмээрээ мэддэг болсон. Тийм учраас энэ хуулийн төсөл ирэх долоо хоногт хэлэлцүүлэгт орж батлагдана гэдэгт итгэлтэй байна. АН, МАН-ын гишүүдийн дийлэнх олонх О.Батзандангийн оффшорын хуулийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.  
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • shalguul tegeed shalgaachee 2016-05-21 03:26:47
    songuulias umnu shalgaad hurdan baatar boloodhoochee guya chamaas shineer huuli yu yariad bgan ih uusverin shalgaadhaachee teruund huuli batluulah hereggui
  • zochin 2016-05-20 18:07:34
    Otgonbileg agsan chine bas hulgaich bsan bna shuu.Odoo tegeheer huu Sodbileg ni offshort bgaa ter hulgailsan mungunii uv zalgamjilagch ni bolson gesen ug ....
  • Doeo 2016-05-20 11:59:56
    Gantshan toriin alban haagch bys biznes erhlegchid ch gesen hamaarah ychirtai Mongold vil anillahaa ybyylchihaad gadna mongoo hadgalah ni eh oronch bys hereg!!...
  • Гүндэг 2016-05-20 10:02:00
    Худлаа шүү тэрэн шиг худлаа юм байхгүй. Сонгууль болохтой холбуулан өөрсдийгөө нэр цэвэр гэж худлаа ярьж төрд гарч ирэх гэж байгаа шүү дээ. МУУСАЙН ЛУЙВАРЧИД.
  • Мөрөн 2016-05-20 09:49:05
    Худлаа наанаа дэмжинэ гэж байхаар тийм л нэр цэвэр юм бол өөрсдөө АТГ-т очоод шалгуулчихаач чадахгүй байж худлаа тэгэхээ боль.