Смарт картыг үнэгүй олгож байна
Нийтийн тээврийн хэрэгсэл мөнгө хураагчийг халж, олон улсын жишгийн дагуу смарт картаар үйлчлүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Гэвч, зарим иргэд смарт картыг худалдан авалгүй, бэлэн мөнгөөр зорчиж байгаа юм. 

Тиймээс смарт картаар үйлчүүлэх иргэдийн тоог нэмэх зорилготойгоор ирэх сарын 8-ны өдрийг хүртэл тус картыг хоёр мянган төгрөгөөр цэнэглээд, үнэгүй авах боломжтой болж байна. Ингэхдээ иргэд өөрт ойр байрлах автобусны буудлаас худалдан авалт хийх гэнэ.
 
Бэлэн мөнгөөр үйлчлүүлж буй иргэд дутуу мөнгө хийх тохиолдол элбэг байгаа нь нийтийн тээврийн компаниудыг алдагдалд оруулж байгаа хэмээн жолооч нар хэлдэг. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.