Д.Даш: Бидний  үйл хэргийг харлуулж байгаа хүмүүсийг олж илрүүлнэ
1072 хувьцааг “худалдаж авна” хэмээн цуурхал тараасан хүнийг олсон, “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Даш гэгч байсан гэх мэдээлэл өчигдөр хэвлэлүүдээр гарсан.

Уг мэдээлэлтэй холбогдуулан өнөөдөр “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагынхан мэдээлэл хийлээ. Тус нэгдлийн тэргүүн Д.Даш "Анх 1072 хувьцааг “худалдаж авна” хэмээн цуурхал тараасан хүнийг олжээ, энэ нь Дархан Монгол нэгдлийн тэргүүн байжээ гэсэн мэдээг сонсоод бид их гайхацгаасан. 

Өчигдөр нэгэн зэрэг шахуу 40 гаруй мэдээллийн хэрэгслээр намайг цуурхал тараасан, баривчлагджээ гэх  мэтээр гүтгэсэн мэдээллийг цацлаа. Манай байгууллагынхан дээрх мэдээллүүдийн доор орсон сэтгэгдэлүүдийг ажиглаж жижигхэн судалгаа хийхэд 10-аадхан IP хаягаас бичсэн байсан. Бидний талаар мэдээллийг харлуулж, доромжилсон коммент бичиж байсан тэдгээр хүмүүсийн хаягийг цагдаагийн байгууллагад өгч шалгуулна.

Бидний хувьд яагаад энэ мэдээлэлтэй холбогдсон бэ гэхээр анх манай нэг найз надруу утасдаад маш олон хүн Эмлээт дээр цуглараад 1072 хувьцаагаа зарна гэж байна. Чи энэ асуудалд анхаарлаа хандуулаач ээ гэсэн. Үүний дагуу би явж очсон. Очиход байдал үнэхээр хүнд байсан. Тэнд эмх замбараагүй байдал газар авсан, гэмт хэрэг ч гарч болохоор нөхцөл байдал үүссэн байсан. Ингээд тухайн өдөр намайг Эрүүгийн цагдаагийн газраас дуудаж  тайлбар авсан. Би бодит нөхцөл байдлыг ярьсан. Өөр ямар ч зүйл болоогүй. Гэтэл намайг, манай хүмүүсийг ийм худал цуурхал тараасан гэх худал мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаад үнэхээр гайхаж байна “ гэв.

Түүнчлэн хэвлэлийн бага хуралд оролцогчид “Дархан Монгол ногоон нэгдэл”-ийн залуус  бидний хийж буй үйл хэргийг зориудаар харлуулах ажлыг хийж эхэлсэн. Бид УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын Хятад нэрийн асуудлыг нягталж өгөхийг хүсэж БНХАУ-ын ЭСЯ-нд хандсан. Уг асуудалтай холбоотойгоор биднийг ийм худал цуурхал тараасан хэмээн гүтгэж байгаа гэлээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.