С.Дэмбэрэл гишүүний тэвчээр
Баасан гарагт УИХ-ын зургаа, до­лоон байнгын хо­роо­ны хуралдаан болж гишүүд төрийн ордны хэдэн танхимыг тойрч гүйлдсээр өдрийн ха­гасыг барсан гэхэд болно.

Хууль зүй, Нийг­мийн бодлого, Тө­рийн байгуулалтын байнгын хорооны ху­ралдаанууд аанай л тогтсон хэвшлээр гишүүд нь гүйцэхгүй, арай эрт орж ирсэн зарим нь эвшээлгэж, гарч орж нурууныхаа чилээг гаргах зэргээр хөл хүндтэй бусдыгаа хүлээн хэрэндээ хөөр­хөн бухимдацгааж харагдсан.

УИХ-ын идэвхтэй гишүүд бо­лох О.Баасанхүү, Л.Эрдэнэчимэг, Ц.Оюун­гэрэл, С.Дэмбэрэл нар хэзээний сур­сан зангаараа арай л түрүүлж орж ирц­гээс­нийхээ горыг эдэлж сандалдаа хадагдацгаасан. Тэдний дундаас С.Дэмбэрэл гишүүн байн, байн утсаараа ярьж нүд нь үргэлж хаалга тийш шир­тээстэй 20-иод минут сууснаа “Та минь ээ, цаад эрхэм гишүүдээ дуудах арга байна уу” хэмээн тэсгэл алдан дуугарснаа тун удалгүй түргэн, түргэн алхсаар гарч одно лээ. Бодвол тамхилахаар яарсан бололтой төд удал­гүй орж ирж танхимыг бүхэлд нь нэг сайн тойруулж харснаа сандалдаа шиг­дэж, утсаараа оролдож доош тонгойн суу­гаад чимээгүй болсон. Бодвол цаг барьдаггүй бусад гишүүддээ хэлэх үг олдохгүй өөрийгөө түр ч гэсэн тайвшруулахаар гар утсандаа найдсан хэрэг болов уу. С.Дэмбэрэл гишүүний тэвчээрээ гэж.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.