Д.Оросоод боломж бий юу
Сонгуульд горилогчдын албан бус урт жагсаалт хөвөрсөөр байна.  Нийслэлийн өрсөлдөөнтэй  тойргуудад  нэр дэвших эрхмүүдийн дунд  Баянгол дүүрэгт одоогийн Засаг дарга Д.Оросоогийн нэр нэлээд дээгүүр цохиж явна. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд дүүргийн Засаг даргын албыг хийж гүйцэтгэхдээ  сайн гэхээсээ илүү саар мэдээллүүдэд нэлээд холбогдсон.

Тэрбээр байнга шахуу газрын маргаантай холбогддог нэгэн.  2013 онд  дүүргийнхээ 38-дугаар сургуулийн газрыг хууль бусаар авч, барилга барих шийдвэр гаргасан нь багагүй эсэргүүцэлтэй тулсан.

Түүнчлэн дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг барилгын копаниудыг хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан ч хамаагүй өөрийн үзэмжээр шахан хавчилж дарамталдаг гэдгийг  хэлэх  хүн цөөнгүй байна. Тэрбээр 2014 онд тус дүүр­гийн зургадугаар хо­роонд “Бэгдү” хот­хоныг барьж буй “Эйч Энд Эйч констракшн” ХХК-ийн ин­женер Б.Бямба-Эрдэнийг ба­­ривч­лах ямар ч тогтоол шийд­­вэргүйгээр ажлынх нь байрнаас цагдаагийн нөлөө бүхий нэгэн эрхмийг дуудан авчруулж түүнийг түр саатуулж олны анхаарлыг татаж байв. Тухайн үед сүр дуулиантай хорьж, саатуулах зүйл  байгааг  эх сурвалжууд дараа нь хэлж байлаа. Тодруулбал энэ Б.Бямба-Эрдэнийг саатуулж байх явц­­­даа газар дээр нь “Түр саа­­туулах” тогтоол гээчийг үйл­дэн баривчилсан аж.Тодруулбал түүнийг За­хиргааны хариуцлагын ту­­хай хуулийн 32.2-ыг үндэс­­лэн саатуулжээ. Эл хуульд зааснаар бол “Хууль тогтоом­жид заасан албадлагын арга хэмжээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан төрийн тө­лөө­лөлгчийн эсэргүүцсэн, эрүү­гийн хариуцлага хүлээл­гэ­хээргүй бол 2000-10000 төг­рөгөөр торгох шийтгэл ногдуулна” гэж заажээ.

Гэтэл үүнтэй яг ижил   барилгын  асуудал гарахад тэрбээр дүүргийн эрх мэдэл хүрэхгүй хэмээн сууж байсныг санаж буй байх. Тус дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлснээс ойр орчмын байрны суурийн давхарт цууралт үүсэж иргэдийг сар гаруйн хугацаанд нүүлгэн шилжүүлж, зочид буудалд байрлуулж байсан. Уг ажилд ихээхэн хэмжээний мөнгийг нийслэлийн нөөц хөрөнгөөс гаргасан байдаг билээ.
Түүнчлэн Засаг дарга Д.Оросоо сонгон шалгаруулалтгүйгээр хууль бусаар  Нийс­лэлийн “Гоц авьяастай хүүх­дийн сургууль” буюу 93 дугаар сургуулийн захирал Т.Энхтүвшинг үүрэг гүй­цэт­гэгчээр 2014 онд тохоон томилж байсан. Харин тэр хүн нь томи­логд­­с­он цагаасааа эхэлж багш ажилчидтай ёс зүйгүй харь­цаад зогсохгүй бага ангийн сурагчийг зо­дож гэм­тээн асуудал үүсгэж байсан бөгөөд сургуулийн мөнгийг дур зоргоороо зарцуулж байсан нь тухайн үед хэвлэлүүдээр гарч байлаа.

Энэ мэт Д.Оросоо дарга нас залуу цус шингэн ч эрх мэдэлд хүрчихээд  хууль зөрчсөн үйлдлүүдийг удаа дараа гаргаж байжээ. Гэр бүлээрээ хуульч хэмээн өөрийгөө магтах Д.Оросоо  энэ удаагийн сонгуульд нэр дэвших санаа өвөртлөн яваа.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-05-21 10:59:03
    Хүүхдийн тоглоомын талбайд гарааж барих захирамж гаргасан нөхөр. Нийтийн эрх ашиг, хүүхэд, хөгшчүүдийн эрх гэж байхгүй болгосон нөхөр.
  • зочин 2016-05-21 06:13:25
    Улс орны болон хүүхдүүдийнхээ ирээдүйг хорлох хүн л одоо дахин АН-ыг сонгоно ш дээ, АН-д ер нь сүйрүүлж унагаагүй салбар байна уу
  • enhbayar 2016-05-21 04:57:15
    bi sain medne orsoog.ih yum hiij baigaa zaluu.tsaashid bvr ihiig hiine gedegt ergelzeh zvil vgvi.ih hurald songoe.orsoo chi margaan baihgvi garna.bi chinii tolo...
  • orosoo xuuli meddeg yum uu 2016-05-20 15:24:15
    xuuli meddegui boloxooroo alba xaagchiddaa gai boldog gesen xuurxii erdene yu gene suu dolooson gulug shig l bdag bizdee tsoxiulaad l ......gazriin luivar arai...
  • zail 2016-05-20 15:15:14
    zail
  • gadaad 2016-05-20 12:36:10
    mongold bolh yom daan ch alga daa !!!!!
  • хужаасоо 2016-05-20 08:12:12
    наад оросоог чинь би таньдаг юмаа, та нар сонгочихолдо тэхүү, гуйж байна
  • zochin 2016-05-20 07:55:40
    damokrat kran bhad bvh ym ok
  • төр 2016-05-20 07:46:42
    энэ удаад боломж байхгүй л болуу. ийм хүнийг ахин сонгохгүйээ