Үнэн үг үгүйлэгдэнэ

Ганболдын Ганбаяр... Зарим хүн "TV-5-ын Г.Ганбаяр" ч гэдэг. Зарим нэг нь Иргэдийн хурлын Г.Ганбаяр гэх нь ч бий. ФМ-ийн хөтлөгчөөс ажлынхаа гарааг эхэлсэн тэрбээр телевизийн салбар руу урваж чамгүй амжилт гаргасан. Үүн лугаа нэгэн адил НИТХ-д хоёр ч удаа төлөөлөгчөөр сонгогдон ажиллахдаа түмэн олныхоо итгэлийг алдаагүй. Харин ч хийе, бүтээе гэсэн чинхүү хүсэл эрмэлзэлтэй, хэлснээ ч хийдэг болохоор сонгогчид түүнд хоёронтаа итгэсэн хэрэг. Хотын дарга Э.Бат-Үүл дөрвөн жил нийслэлийг удирдахдаа нэг ч хүүхдийн эмнэлэг, амбулатори бариагүй. Уг нь түүнд хангалттай хөрөнгө мөнгө байсан ч сэтгэл дутсан. Түүний сэдэж санаагүй, сэтгэл гаргаагүй ажлыг НИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяр хийж гүйцэтгэсэн нь олон хүний талархал хүлээсэн юм.

Анх 2012 оны хавар Нэгдүгээр амаржих газрын өргөтгөлийг барьж гүйцэтгэсэн нь монголын ирээдүй, үр хойч, хүүхдүүдэд оруулсан үнэлж баршгүй хөрөнгө оруулалт байв. Энэхүү өргөтгөлийг барьж байгуулахад 10 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдсаныг Г.Ганбаяр хөөцөлдөж байж бүтээсэн гэдэг. Тэгэхэд НИТХ-д хоёр байтугай гурав, дөрөв, таван ч удаа сонгогдоод хийж гийгүүлсэн зүйлгүй "суудлын бөглөөс" болж яваа хүмүүс байхыг алийг тэр гэх вэ. Монгол хүн, монгол хүүхэд эрүүл байвал Монгол Улсад л хэрэгтэй. Энэхүү зарчмыг ч Г.Ганбаяр гэдэг хувь хүн баримталдаг мэт. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 4-нд Чингэлтэй дүүрэгт нээлтээ хийсэн хүүхдийн амбулотари бас л түүний санал санаачилга. 1.2 тэрбум төгрөгөөр баригдсан хүүхдийн амбулаторийн хөрөнгө мөнгийг нь олоод зогсохгүй 250 мянган ам.долларын нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулж өгсөн нь мөн л монгол хүн, монгол хүүхдэд оруулсан үнэлж баршгүй хөрөнгө оруулалт байлаа. Монгол Ардын Нам НИТХ-д анх удаа цөөнх болсон 2012-2016 онд эрх баригчдын буруу бодлого, буруу үйл ажиллагааг хүчтэй шүүмжилдэг хүн нь Г.Ганбаяр байв. Э.Бат-Үүл баатрын будилаантай тендер, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн завхралыг тэр л сөрөн зогсож, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж байсан. Үүнд нь эгдүүцсэн эрх баригчид түүнийг "Монгол Ардын Намын бууны нохой", "Юм үзээгүй бацаан" гэх зэргээр баалж эхэлсэн. Гэхдээ тэр зарчмаасаа, үзэл бодлоосоо ухраагүй. Зөвийг дэмжиж, бурууг булшилдаг нь түүний гэм биш зан.

Төрд данстай явна гэдэг сайхан. Цаашлаад төрд түмэн олныхоо итгэлээр данстай явна гэдэг бүр ч сайхан. 2012 оны НИТХ-д жагсаалтаар сонгогдох боломж байсан ч тэрбээр жагсаалтад ороогүй. Учир нь хэлэх үгтэй, хийсэн юмтай хүнийг л тойргоос сонгоно. Биеийн амрыг харсан бол жагсаалтад орох нь зүйн хэрэг. Гэхдээ л тэр тойрогтоо нэр дэвшин хоёр дахь удаагаа ялалт байгуулсан. Үзэл бодолдоо үнэнч, зорьсондоо тэмүүлдэг байна гэдэг сайхан чанар. Өчнөөн жил НИТХ-д сууж, өөрийн түрийвчээ зузаалахаас өөрийг хийгээгүй нөхдүүдийн хажууд Ганболдын Ганбаяр хийсэн юмтай, хэлэх үгтэй нэгэн. "Би л болж байвал бусад нь хамаагүй" гэж тэр яваагүй. "Бусдын зовлон бол миний зовлон. Бусдын жаргал бол миний жаргал" гэдэг замаар замнасан нь түүний зөв байсныг хоёр удаагийн сонгуулийн үр дүн батлан харуулсан юм. Монгол Улсын нэрт яруу найрагч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Төрбат нэгэнтээ "Үнэн үг үгүйлэгдэнэ" хэмээн хэлж билээ. Энэ удаагийн сонгуулиар бүрдэх НИТХ-д Г.Ганбаярын "Үнэн үг үгүйлэгдэнэ". Хийж бүтээх их хүсэл нь ч үгүйлэгдэнэ. Учир нь тэрбээр Улаанбаатар хотын унаган хүүхэд шүү дээ...

С.БУЯННЭМЭХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • songogch 2016-05-22 11:47:35
    Hooy yu gej de ene zaluu bolson.odoo zaiga tavij ug.yu hiij giiguulsen yum be.haragdahgui bna.
    103.212.118.193
    Мэдэгдсэн Хариулах
  • mnsmns 2016-05-21 03:17:40
    bas neg sumtai noxor
    73.92.18.195
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-05-20 21:53:45
    За өөр юү юү гэж энэ муу онгироо бандийг тодруулах гээд байнаа. За больж үзээрэй чамтай мөр зэрэгцэж ажиллаж явлаа хамт олондоо нэр хүндгүй хүний бөгс ухсан псд...
    104.220.134.128
    Мэдэгдсэн Хариулах
  • Batbayar 2016-05-20 13:31:08
    shaaj haragdaach. urgah naran horoolol gj shoudsan muu bandi. odoo garahgu ene baas
    112.72.11.109
    Мэдэгдсэн Хариулах
  • Shura 2016-05-20 12:51:48
    Ene hun hulsulj uuriigee magtuulah hemjeenii yadruu er baisan um uu?!
    203.169.50.41
    Мэдэгдсэн Хариулах
  • Solongo 2016-05-20 11:02:43
    Yostoi nuur ulaimaar yu ch medehgui amitan bna lee dee! Ichihgui ni saikhan yum daa.
    121.45.212.195
    Мэдэгдсэн Хариулах
  • za  2016-05-20 06:49:20
    Hahaha hulsnii bicheech. Haha ingej ul dolooj hedwn tsaas olsiim bhdaa.
    150.129.141.119
    Мэдэгдсэн Хариулах
  • Бор 2016-05-20 06:28:01
    Наад залуу чинь дэлгэцийн үе өнгрөөсөн PLASMA юм шүү дээ
    203.91.115.44
    Мэдэгдсэн Хариулах
  • Уншигч 2016-05-20 06:19:56
    Наад залуу чинь будилааны эзэн шүү дээ. Материалаа судалгаатай бич.
    193.57.67.241
    Мэдэгдсэн Хариулах
  • нараа 2016-05-20 06:05:39
    энэ залуу бүтэхгүй амьтан. хэн үүнийг сонгодог юм бе? онгироо залуу байна лээ, машин унаад л пээдийсэн их үгтэй ,манай нам гарна тэхээр та нар гайгүй дээ г...
    103.10.20.58
    Мэдэгдсэн Хариулах
  • ter bukhiin ner hen ve 2016-05-20 06:02:17
    yeostoi unen ug uguilegdsen bichver bn
    202.179.31.76
    Мэдэгдсэн Хариулах
  • Бо 2016-05-20 05:31:59
    Энэ тэнэгийг хэн сонгосон юу ч мэдэхгүй бөөн дүр эсгэгч
    27.123.214.114
    Мэдэгдсэн Хариулах