Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Япон улсад ажлын айлчлал хийжээ
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан энэ сарын 16-17-ны өдрүүдэд Япон улсад ажлын айлчлал хийжээ. Айлчлалын хүрээнд шийдэгдсэн асуудлуудаараа мэдээлэл хийлээ.

Сайдын энэ удаагийн айлчлалаараа Монгол Улс, Япон улс хоорондын хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагаанд цоо шинэ хуудас нээсэн хэд хэдэн чухал асуудлыг шийдвэрлэсэн байна.
 
Хоёр улсын хооронд дадлагажигчийн хөтөлбөр хэрэгжсэн 23 жилийн хугацаанд жил бүр илгээж буй дадлагажигчийн тоо төдийлөн нэмэгдээгүй байгааг дурдаад хөтөлбөрийн хүрээг өргөжүүлж, жилд илгээх дадлагажигчийн тоог нэмэгдүүлэхэд анхаарч дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
JITCO-гийн ерөнхийлөгчийг хүлээж авч уулзлаа

Хөдөлмөрийн сайд эхний уулзалтаа Японы Олон улсын сургалтын хамтын ажиллагааны байгууллага /ЛТСО/-ын ерөнхийлөгч Казухиро Сүзүкитэй хийсэн байна. Энэ байгууллага манай улсаас дадлагажигч хүлээж авах ажлыг хариуцдаг бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн яамнаас тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд JITCO-гийн гишүүн байгууллагуудад монгол залуусыг ур чадвар эзэмшүүлэхээр зуучилдаг юм.
Г.Баярсайхан сайд Казухиро Сүзүкитэй хийсэн уулзалтаар манай хоёр улсын хооронд дадлагажигчийн хөтөлбөр хэрэгжсэн 23 жилийн хугацаанд жил бүр илгээж буй дадлагажигчийн тоо төдийлөн нэмэгдээгүй байгааг дурдаад хөтөлбөрийн хүрээг өргөжүүлж, жилд илгээх дадлагажигчийн тоог нэмэгдүүлэхэд анхаарч дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Манай улсаас 1992-2015 онд 4252 иргэн тус улсад дадлажигчаар ажилласан бөгөөд өнгөрсөн 2015 онд 336 хүн уг хөтөлбөрт хамрагдсан. Яг өнөөдрийн байдлаар Японы үйлдвэрүүдэд манай 600 гаруй залуус ур чадварын дадлагажигчаар ажиллаж байгаа юм.
Японы үйлдвэрүүдэд манай 600 гаруй залуус ур чадварын дадлагажигчаар ажиллаж байгаа юм.
Г.Баярсайхан сайд “Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2015 оны гуравдугаар сард манай яаманд ирүүлсэн албан бичгээр 2020 онд Токио хотноо болох олимпийн наадмын барилга байгууламжийн ажилд ажиллах хүч авах тухай саналыг уламжилсан байсан. Уг бичигт Японы барилгын салбарт манай улсаас ажиллах хүч авах, ялангуяа өмнө нь JITCO байгууллагын “Ур чадварын дадлага эзэмшүүлэх хөтөлбөр”-т хамрагдсан иргэдийг дахин хүлээн авах, мөн шинээр ур чадварын дадлагажигчдийг түлхүү илгээх асуудалд хоёр тал хамтран ажиллах саналыг манай яам дэмжиж, хамтран ажиллах саналаа Монгол Улсын Гадаад хэргийн яаманд хүргүүлсэн. Мөн уг асуудал нь Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр хөндөгдөж, айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан. Барилгын салбарт гадаадаас ажилтан авах хөтөлбөрийн хүрээнд Япон улсад 3 жилийн хугацаанд барилгын салбарт дадлагажигчаар ажилласан иргэдийг хамруулахаар заасан байна. Манай орны тухайд голчлон хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр дадлагажигч илгээсэн. Дадлагажигчийн хөтөлбөрт хамрагдсан иргэдийн хувьд мэргэжлийн ур чадвар, ажлын арга барил, чанарын хяналт, ажилд хандах хандлага нэмэгдсэн бөгөөд япон хэл, ёс заншил, улс орны талаарх ойлголт мэдлэг нь дээшилсэн тул Токио-2020 барилгын бүтээн байгуулалтын ажил, хоёр орны хамтын ажиллагаа, харилцааны хөгжилд хувь нэмрээ оруулах болно гэж үзэж байна” хэмээгээд энэ чиглэлд илүү анхаарч хамтран ажиллахыг Казухиро Сүзүкигээс хүслээ.
Казухиро Сүзүки JITCO байгууллагын хувьд Монгол Улстай сүүлийн 23 жилийн турш амжилттай хамтран ажиллаж байгаа бөгөөд Хөдөлмөрийн сайдын саналыг бүрэн дэмжиж бүх талаар харилцааг өргөжүүлэх боломжтойг дуулгасан. Мөн уулзалтын үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн яам Японы олон улсын сургалтын хамтын ажиллагааны байгууллага хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
 
Монгол-Японы Хөдөлмөрийн форумыг анх удаа зохион байгууллаа

 
Монгол Улсын Хөдөлмөрийн яам Япон улсад анх удаа “Хөдөлмөрийн форум” зохион байгууллаа. Форумын үеэр "Монгол Улсын танилцуулга, эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжил", “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын шинэчлэл" сэдвээр илтгэл тавьж, Монгол Улсын иргэдийг Японд хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл бүхий байгууллага, Японы ур чадварын дадлагажигч хүлээн авагч байгууллагын төлөөллүүд үйл ажиллагааныхаа талаар танилцуулж цаашид анхаарах зүйлс тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцсэн.
 
Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн сайдтай уулзлаа     
      
Сайдын айлчлалын нэг том арга хэмжээ нь Япон улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн сайд Я.Шиозакитэй хийх уулзалт байсан юм. Уулзалтаар хоёр улсын хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцаж, “Ур чадварын дадлагажигч бэлтгэх” хөтөлбөрийн хүрээг өргөжүүлж, дадлагажигчийн тоог нэмэх асуудлаар тодорхой саналаа илэрхийлсэн.
Өнөөдрийн байдлаар тус яамнаас иргэдийг Япон улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөлтэй 30 байгууллага байна. Эдгээр байгууллагын шугамаар 2014 онд 261 иргэн, 2015 оны 10 дугаар сарын 1-ний 215 иргэн ур чадварын дадлагажигчаар явсан байна.
Г.Баярсайхан сайд барилгын бүтээн байгуулалтын ажилд гадаадаас ажиллах хүч авах зөвшөөрлийг Япон улсын Дэд бүтэц, зам тээврийн яамнаас одоогоор нийт 84 компанид олгоод байна. Барилгын ажилд урьд нь дадлагажигчийн хөтөлбөрт гурван жилийн турш хамрагдан ажлын туршлагатай болсон иргэд хамрагдах бөгөөд эрх бүхий 84 компаниар дамжуулан хөтөлбөрт хамрагдах шаардлага хангасан иргэдийн баримт бичгийг Дэд бүтэц, зам тээврийн яаманд хүргүүлэн ажиллах зөвшөөрлийг гаргуулан авахаар заасан байна. Иймд Япон улсын Дэд бүтэц, зам тээврийн яамтай холбоо тогтоох, хөтөлбөрт хамрагдан гэрээ байгуулах ажлыг зохион байгуулахад дэмжлэг хэрэгтэй байгааг дуулгаад “Японд ажиллах хүч зуучлах үйл ажиллагааны явцад ололт амжилт гарч байгаагийн зэрэгцээ янз бүрийн шалтгаантай зөрчил дутагдалтай бид тулгарч байна. Ялангуяа, манай холбогдох эрх зүйн орчин сул, гадаад хөдөлмөр эрхлэлтийн менежмент сул байгаатай холбогдсон саад бэрхшээл байна. Түүнчлэн, илгээгч ба хүлээн авагч байгууллагын хооронд байгуулсан гэрээний хэрэгжилт удаашралтай байна. Гэтэл Японд ур чадварын дадлага эзэмших хүсэл эрмэлзэлтэй залуучууд их байдаг. Өнөөдрийн байдлаар тус яамнаас иргэдийг Япон улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөлтэй 30 байгууллага байна. Эдгээр байгууллагын шугамаар 2014 онд 261 иргэн, 2015 оны 10 дугаар сарын 1-ний 215 иргэн ур чадварын дадлагажигчаар явсан байна. Манай улсад мэргэжилтэй, ур чадвартай ажиллах хүчин эрэлттэй хэрэгцээтэй байгаа салбаруудад ажиллах дотоодын ажиллах хүчнийг бэлтгэхэд бидний түншлэгч хувь ч мөн энэ чиглэлд анхаарлаа хандуулна гэж найдаж байна" хэмээгээд тодорхой саналууд тавьсныг Я.Шиозаки сайд хүлээн авч хэрэгжүүлэхийн төлөө хамтарч ажиллахаа илэрхийллээ. Манай талаас хоёр улсын Засгийн газрын болон төрийн захиргааны төв байгууллагын хооронд ажиллах хүчний гэрээ хэлэлцээр хийх, хамтын ажиллагааг өргөжүүлэх санал тавьсныг тун ойрын хугацаанд ажил хэрэг болгохоор болсон юм.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.