Ерөнхийлөгч Хятадаас эрхэм гишүүд рүү “ярьсан” гэв үү?
Эрхэм гишүүд болон томоохон албан тушаал хашдаг эрхмүүд рүү өчигдөр 12345 гэх дугаараас дуудлага ирсэн байна. Утсаа авахад нь  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “...Би С.Баярцогтод нэг зүйл хэлж байгаа.
 
Чи сонгуульд нэр дэвшихээ боль, чи хариуцлага хүлээх ёстой. Чи өнөөдөр сайд, УИХ-ын гишүүний ажил хийгээд яваа чинь Монголын төрийг муухай харагдуулаад байна. Ийм хүмүүсээсээ Монголын төр салж чаддаг байх ёстой. Тиймээс нэгэнт өөрөө хүлээн зөвшөөрчихсөн хүн УИХ-д дахиж нэр дэвших ёсгүй л гэж харж байгаа” хэмээн “ярьсан”  байна.
 
Зарим эх сурвалжийн хэлж буйгаар Ерөнхийлөгчийн энэ яриа нь өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан-Уул аймагт ажиллаж иргэдтэй уулзах үеэрээ хэлсэн үг нь гэж байна. Өөрөөр хэлбэл, энэ нь Ерөнхийлөгчийн хэлсэн үгийн бичлэг аж.
 
Хамгийн сонирхолтой нь энэхүү 12345 дугаараас хийсэн дуудлага Хятадынх гэж мэдээлэл бас байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “...12345 дугаараас залгаад Ерөнхийлөгчийн хоолойгоор ярив. Сонирхолтой нь холболт Хятадаас хийгдсэн байх” хэмээн жиргэжээ. Мөн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “...Энэ гаднаас ирдэг мессэжүүдийг ТЕГ илрүүлж зарламаар юм. Дээр бас утас руу 5К мессэж ирээд, ТЕГ эзнийг нь зарлаагүй” хэмээсэн юм.
 
Одоогоор холбогдох байгууллагууд үүний учрыг олохоор ажиллаж байгаа юм байна. Гэхдээ тэднээс урьтаад Нуна гэх нэртэй цахим хэрэглэгч “...Судлаад үзвэл Шанхай хотын иргэдийн санал гомдол авдаг дугаар байна. Нэг ёсондоо олон нийтэд үйлчлэх Засгийн газрын дугаар гэж болно” гэсэн мэдээллийг цацав. 
 
Сонгууль дөхсөн, улс төрийн бужигнаан ид явж байгаа үед С.Баярцогтын асуудлыг сөхөж, үүндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийг оролцуулсан, тэр байтугай гадаадаас холбогдсон гэгдэж байгаа нь анхаарал татаж байгаа юм.
 
2014 оны аравдугаар сарын 23-24-нд эрхэм гишүүдийн хэрэглэдэг “Мобиком”, “Юнител”-ийн дугаараас Газрын тухай хууль, “Bank of Сhina”, төмөр замын царигтай холбоотой мессежийг иргэд рүү илгээсэн асуудал бий.
 
Үүнийг “Мобиком” корпорацийн гүйцэтгэх  захирал Дэвид Холлидэй “... Улс төрийн зохион байгуулалттай  гэж харж болох энэхүү хууль бус ажиллагааг Румын болон Мальта улс дахь хэн нэгэн хэрэглэгч зарим гар утас үйлдвэрлэгчдийн сул талыг ашиглан, компьютерийн ямар нэг программаар дамжуулан, өөр дугаараас илгээж байгаа мэтээр харагдуулсан байх магадлалтай. Румын улсын “Водафон” үүрэн телефоны операторын чухам ямар дугаараас уг мессежийг илгээсэн болох, Монгол Улсын үүрэн операторын сим карт юм уу, өөр төхөөрөмж  ашигласан эсэхийг тогтоохоор ажиллаж байна. Энэ үйл явдалд “Мобиком” корпораци өөрсдийгөө буруутгахгүй. Хэн нэгний нэрийг ашиглаж, залилан хийсэнтэй адилхан зүйл боллоо” гэж тайлбарлаж байв.
 
Харин Х.Тэмүүжин гишүүн “...Шалгах үүрэг бүхий байгууллагууд нь ажлаа хийгээд үр дүнг нь гаргаад өгсөн гэж дуулдсан” гэсэн юм. Ийн гадаадаас Монголын улс төрөөр “оролдсон” ийм ноцтой явдал хоёр жилийн дотор хоёр удаа боллоо. Хэн, юуны учир ингэв гэдгийг олон нийтэд мэдээлэхгүй өмнөх шигээ бас л чимээгүй өнгөрөх үү. Эсвэл манай цагдаа, тагнуулын байгууллага үнэхээр илрүүлж чадахгүй байна уу гэсэн асуулт хариулт нэхэж байна
 
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад “Ерөнхийлөгчтэй холбоотой асуудлыг тагнуулын байгууллага хариуцна. Манайд энэ талаар ямар нэгэн мэдээлэл алга” гэв. Харин Тагнуулын ерөнхий газартай холбогдсон боловч тодорхой хариулт өгсөнгүй.


Зууны мэдээ
Б.Очир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zeee 2016-05-23 06:44:37
    Комет -д санаа зовоох үг хэллэг их л байх юм. Арай л дэндүү нээлттэй бна .Ард олны бухимдлыг дэвэргэх асуудлыг гадныхан л өөрсдөө ашигтай гаар зохицуулах бий дэ...
  • Сонгогч 2016-05-23 04:55:46
    Баярцогт улс ундэстнээ байхгуй гэж гадныханд хэлж. Монгол улсыг уурийн гараад бичсэн зуйлээрээ угкусгэсэн. Ууруу уунийг ээ хэлсэн.
  • үнэн 2016-05-21 08:34:20
    элбэгдорж баярцогтын сонгуулийн пиараа хятадаас эхлүүллээ энэ бол нэг бодол зорилготой хүмүүс
  • zochin 2016-05-21 04:09:47
    zygeer l jyjig.eebee hyatad.bayarcogt hyatad.holbootoi hoer.chi neg hesegtee hushignii ard oroo l gedgee helsen hereg
  • Мао өвөө нь 2016-05-21 00:57:24
    Гэрийнхээ утсаар л найз руугаа ярьсан бна Битгий хүүхдүүд бөөрөлхөөд бай
  • ZOCHIN 2016-05-20 10:57:05
    BAYRCOGT BOLVSROLTOI IH YUM HIISEN ZALUU SHUU. ARIN .OTGONBAYR METIIN MASH IH HURNGE IDSEN HULGAICHUUD ARD TUNMIIG HOHIROLGUI BOLGOH TALAAR YUUCH HIIHGUI YUM
  • Eebee 2016-05-20 09:51:02
    Erunhiilugch arai denduu bn shu. Bayartsogt bol ireeduin erunhiilugch erunhii said boloh hun. Namiinhaa ene saihan zaluug ingej baastai hutgaj bolno gejuu.
    • zochin 2016-05-20 10:55:58
      Баярцогт өөрөө хятадын монгол гээд гарынхаа үсгийг зурсанаа , тэр гадаадын оффшор дансандах мөнгөө бас мартсанаа сайн тайлбарлаад өгөөдөх
  • Moнгол хүн 2016-05-20 09:44:29
    ээбээ хятад хэлний хичээлээ давтаж байхад нь утас нь гарал нэгтэй бя-цо руу дарагдчихгүй юу. наайхах юм юу энэнд чинь гайхах юм юу байна
  • Зочин 2016-05-20 09:02:07
    Эдэнд өөрийн болоод гэр бүлийнхнийхээ амийг авч үлдэх ганц зам бий.Тэр нь буруугаа хүлээж,бүх нуусан хөрөнгөө эндээ оруулж ирвэл манайхан нэг өрөвдөж магадгүй.
  • зочин 2016-05-20 08:59:33
    Элбэжгдоржийн мэдрэл муудаад галзуурчихлаа,Баярцогт хачин байдлаар алагдлаа гэхэд би гайхахгүй ч үгүй харамсах ч үгүй.Яагаад гэвэл цаад цөөврүүд амьд орхихгүй....
  • ZOCHIN 2016-05-20 08:05:00
    HAANAAS IREED BGAN NADAD BAS IRSEN GEHDEE ZOV L HOSHGRUULJ BNLEE DEVSHEEF HERGGUI GEJ SHALGAAD SHOROND N SUULGAACH TEGEED BAYRTSOGTOO
  • зочин 2016-05-20 06:50:43
    би нэг энгийн иргэн бна 2016,05,18 ны 18,30 , 19 цагт миний утас руу ийм дугаар орж ирээд тасарсан ямар учиртай юм болоо
    • зочин 2016-05-20 08:36:54
      Чи мөрөөрөө мөөмөө унжуулаад яваа бол чамайг яав л гэж дээ.
  • zochin 2016-05-20 06:49:42
    IIM SETGEGDEL BICHIJI BAIGAA DURAKUUDYG TAGNUULIINKHAN JINKHENE OLJI BARIACH
  • Зочин 2016-05-20 05:20:53
    Баярцогтыг өмөөрч Хятадаас эзэд нь утасдсан байна. Сэлэнгийнхэн Баярцогтыг сонгохгүй бол Хятадууд та нарыг ална шүү.
  • Bat 2016-05-20 04:59:49
    Temuujin gishuun gar utsaa oros hel deer tohiruulsan baidag n bas sonin bn shuu
  • Зочин 2016-05-20 04:42:16
    Элбэгдорж мөдхөн Америкийн иргэн болно, тэр үед Монгол Хятадын Монгол болно