С.Ламбаа: Би нэр дэвшихгүй учраас ажлаа л хийнэ
УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдад Самбуугийн Ламбааг томилуулах тухай саналыг  хэлэлцэж байна.

Энэхүү томилгоотой холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлж байна.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Монгол Улсад геннесийн ном гэж байдаг бол нэг сар 10 хоногийн настай сайдыг оруулмаар байна. Энэ салбарыг найман сарын турш сайдгүй байлгалаа. Эрүүл мэндийн сайдын салбарт их хүйтэн сэтгэлээр хандаж байна. Сонгуульд зориулсан ажиллагааг С.Ламбаа сайдаар хийлгэхээр энэ томилгоог хийж байгаа болов уу гэж хардаж байна. Гэхдээ үүнийг С.Ламбаа сайд хэрэгжүүлэх үгүйг өөрөө мэдэх байх. Өөрийн гэсэн толгойтой хүн шүү дээ. Та нэг сарын хугацаанд яг юу хийнэ гэж бодож энэ томилолт авч байна. Энэ салбарыг өнөөдөр ямар байдалтай байна вэ.

Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшигч С.Ламбаа: Эрүүл мэндийн салбар хүндрэлтэй нөхцөлд байгаа. Гэхдээ манай эмч ажилчид ажлаа хийдэг ажлаа хийгээд явж байгаа. Засаглал, менежмент тал дээр анхаарна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуулийг дагаж гарах 10 гаруй журам байгаа. Эдгээрийг хэрэгжүүлэх тал дээр ажиллана. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах, Ц.Нямдорж нарын гишүүдийн санаачилсан хуулийг оруулж ирэх гээд хэд хэдэн зорилго байна. Өмнө нь эхлүүлсэн 2,3 ажлаа дуусгана. Сонгууль надад хамаагүй. Би нэр дэвшихгүй учраас ажлаа л хийнэ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hereggui 2016-05-20 08:15:18
    iim tetgevriin ovgon saidtai bsnaas saidgui bsna ni deer biz
    65.49.68.155
    Мэдэгдсэн Хариулах
  • НАРАА 2016-05-20 06:48:11
    больё ооо.наад хүн ч хэрэггүй, цалин нэмэхгүй бол хэн ч байсан хэрэггүй,
    103.10.20.58
    Мэдэгдсэн Хариулах