Хүнсний ногоо тариалдаг өрхүүдэд үр олголоо
Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас хүнсний ногоо тариалдаг өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн иргэдэд хүнсний ногооны үрийг олголоо. Энэ жилийн тухайд хүнсний ногооны 3 нэр төрлийн 5365 кг үрийг дэмжлэгээр олгох аж. Тухайн үрийг иргэд харьяа аймаг, дүүргийн хөдөө аж ахуйн газраас авах боломжтой юм.

Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Монгол-Швейцарь улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд “Монгол ногоо” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Төслийн хүрээнд 30 мянга гаруй кг, 10 нэр төрлийн үр, хүлэмжийн 2 нэр төрлийн шинэ сортын хэмх, лоолийн үрийг 21 аймгийн 300 гаруй сумын ногоочдод хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож, сургалт, техологийн зөвлөмж өгч ажиллаж байгааг ХХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун хэллээ.

Мөн “Каритас-Чех” төслийн хүрээнд 2016 оноос Хэнтий аймгийн Мөрөн, Хэрлэн, Биндэр суманд хүнсний ногооны төсөл хэрэгжихээр болсон. Энэ төслийн хүрээнд өвлийн нарлаг хүлэмж, шинэ сортын ногоо, зоорийн хангамжийг нэмэгдүүлэх, ногооны хэрэглээг нэмэгдүүлэх ажил хийгдэх тухай мөн дурдсан юм.

Ногооны үрийг өрхийн хэмжээнд хашаандаа ногоо тариалж, хүнсэндээ нөөцөлдөг иргэдэд олгох юм. Тиймээс өдөр тутмын хэрэглээний сонгино, манжин зэрэг хүнсний ногооны үрийг түлхүү олгож байгаа гэнэ. Мөн үр олгох ажлыг харьяа аймаг дүүргээр дамжуулж байгаа нь иргэдэд хүртээмжтэй байх нөхцлийг хангаж байгаа юм.
 
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.