Ерөнхийлөгчийн хоолойгоор ирсэн дуудлагыг ТЕГ шалгаж эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ оффшор дансны асуудалд холбогдсон ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын талаар  иргэдийн асуултад хариулж, байр сууриа илэрхийлсэн.

Гэтэл энэ сарын 18-ны өдөр  мобикомын зарим хэрэглэгчдийн утсанд "12345" гэх дугаараас улс төрийн агуулга бүхий дуут мессэжийг илгээсэн тухай иргэд цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм.

Тэгвэл энэ хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Тагнуулийн ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын газраас ажлын хэсэг гаран шалгаж эхэлсэн тухай ЦЕГ-аас мэдээллээ.  

Энэ асуудалтай холбогдуулан “Мобиком” корпорациас  хэрэглэгчдийн хэвийн байдлыг алдагдуулсандаа харамсаж буйгаа илэрхийлжээ. Харин зарим иргэд “Мобиком” корпорацийг удаа дараа ийм халдлагад өртөж, хэрэглэгчийнхээ эрхэнд халдаж буйд бухимдалтай байгаа юм. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Jp 2016-05-20 04:38:54
    Erunhiilugch heleh yrih yum aa olj ydaj negniigee olon tumnii dund gutaaj baigaad ih haramsaj bn aa. Usuj undiij yvaa, bolovsrol undurtui, AN iin hun biz dee
  • Зочин 2016-05-20 04:31:09
    Элбэгдорж Регчиног Оросоос удирддаг байсан одоо Элбэгдорж Цахиаг Хятадаас удирддаж байгаа юм байна, мөд Америкаас удирдана даа
  • ө 2016-05-20 04:16:41
    Улс төрийн хариуцлага өндөртэй улс орнуудад оффшор данстай эрхэмүүд эхнээсээ хэргээ хүлээгээд ард түмнээсээ уучлал гуйх нь гуйгаад шалгагдах нь шалгагдаад явж
  • Zochin 2016-05-20 03:23:59
    Mobicomtoi hatuu hariutslaga tootsoochee, turuun bas iim aldaa gargaj gadaadaas gutgeh bolomj olgoj baisan