“Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулахаар боллоо
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар /05.19/ “Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийг эхний хэлэлцүүлгээр батлах санал дэмжигдэж, батлагдлаа.

Уг тогтоолын төслийг баталснаар “Халх гол” чөлөөт бүс хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн загвар, шинжлэх ухаанд суурилсан байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүс болж, тухайн бүсэд амьтан, ургамлын хорио цээрийн тусгай журмыг хэрэгжүүлэх үндэс бүрдэх юм. “Халх гол” чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа доорх 6 зарчмыг баримтлах аж. Тодруулбал:

1. “Халх гол” чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөө нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн байх;
2. “Халх гол” чөлөөт бүс олон улсын худалдааны хорио цээртэй мал, амьтны халдварт өвчнөөс ангид, эрүүл бүс байх;
3. “Халх гол” чөлөөт бүсэд тэг технологийг ашиглан тухайн бүс нутагт туршиж, баталгаажсан сортын үрээр тариалалт хийх;
4. “Халх гол” чөлөөт бүсэд үйлдвэрлэж гаалийн нутаг дэвсгэрт оруулах бүтээгдэхүүн байгальд ээлтэй технологиор үйлдвэрлэсэн, нэмүү өртөг шингэсэн, генийн өөрчлөлтгүй байх;
5. “Халх гол” чөлөөт бүсэд мал аж ахуйн болон газар тариалангийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн аялал жуулчлал эрхлэх хуулийн этгээд нь 51-ээс дээш Монголын талын оролцоотой байх;
6. “Халх гол” чөлөөт бүсэд ажиллах гадаадын иргэн, харьяалалгүй хүний тоо “Халх гол” чөлөөт бүсэд ажиллах Монгол Улсын иргэдийн 3 хувиас илүүгүй байхаар тусгажээ.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Үнэн 2016-05-20 05:18:53
    Худлаа шүү. Замын Үүдийн чөлөөт бүс гээд яалаа. Алтанбулагийн чөлөөт бүс гээд хоосон хашаа байна. Ингэж хөрөнгө үрэн таран хийсэн нөхдийг шоронд хийх хэрэгтэй